

Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүд “Инээмсэглэж буй Туул гол” аяны хүрээнд энэ сарын 15-нд Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэх юм. Хотоос 35 км, Тэрэлжийн зүг цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлэнгээ Туул голын эрэг дагуух 500 ам метр газрыг 300 хүүхэд хамтдаа цэвэрлэх аж.
Тус аянд оролцсон хүүхдүүд наймдугаар сарын 15-нд Beatlеs-ын хөшөөний өмнөх талбайгаас нэгдсэн журмаар хөдлөх аж. Харин хүүхдүүдийн аюулгүй байдлыг цагдаа, онцгойгийн байгууллага хариуцаж ажиллана.
Ц.Болор