

Лондонд өгсөн ярилцлагадаа тэрээр “Одоогийн байдлаар байдал тийм ч сайн биш байна. Бид барилга байгууламжийн хувьд бага зэрэг асуудалтай байгаа” гэсэн юм. Харилцаа холбоо болон тээврийн хэрэгсэл хамгийн том асуудал, гэхдээ шийдэгдэх байх хэмээн найдаж байгаагаа хэлжээ.
“Хүмүүс амархан бүтнэ гэж ярицгааж байгаа боловч, би тэгж бодохгүй байна. Бидэнд хоёрхон жил үлдсэн байна шүү дээ. Би Ерөнхийлөгч Дилматай ярьсан, тэр зохион байгуулалтыг сайн болгохын тулд чадах бүхнээ хийхээ амласан. Гэхдээ бид арай бэлэн биш байгаа” хэмээн нэмэн хэлэлээ.
Ц.Болор