
Филиппиний нийслэл Манила хотод үерийн улмаас 60 хүн амь үрэгджээ. Энэ
талаар Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах Үндэсний зөвлөлөөс өчигдөр
мэдээлсэн байна.

Филиппиний нийслэл Манила хотод үерийн улмаас 60 хүн амь үрэгджээ. Энэ талаар Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах Үндэсний зөвлөлөөс өчигдөр мэдээлсэн байна. Сүүлийн хоёр хоногт нийслэлд их хэмжээний тунадас орсон нь гол эргээсээ хальж, 2.4 сая гаруй хүн амтай тус хотын дийлэнх хэсэг усанд автжээ.
Дээрх байгууллагын мэдээлснээр гамшигт нэрвэгдсэн бүсээс 650 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүмүүсийг аврах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 366 орон сууц болон 2750 барилга байгууламж сүйрчээ. Мөн таван гүүр нурж, хурдны 129 зам усанд автаад байна.
Жил бүр тус улсад зургадугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал борооны улирал байдаг. Ингэхдээ энэ хугацаанд доод тал нь 20 удаа үерийн аюул нүүрлэдэг байна.
Ц.Болор