Олимпийн наадмын төрөлд багтдаг синхрон буюу уран сэлэлт бол хамгийн
үзүүштэй спортуудын нэг билээ. Хөгжмийн хэмнэл, бүжгийн хөдөлгөөн, дээр
нь үзэсгэлэнтэй охид.

Олимпийн наадмын төрөлд багтдаг синхрон буюу уран сэлэлт бол хамгийн үзүүштэй спортуудын нэг билээ. Хөгжмийн хэмнэл, бүжгийн хөдөлгөөн, дээр нь үзэсгэлэнтэй охид. Тэмцээний шүүгчид тамирчидад ур чадвараас гадна хувцаслалт, гадаад төрхөнд оноо өгдөг. Тиймээс тамирчид үсэндээ ихэд анхаардаг аж. Усан доор хэчнээн удаан хөрвөөсөн ч тэдний үс хэвээ алддаггүй, гөлгөр хэвээрээ байдгийн нууцыг АНУ-ын усан сэлэлтийн багийн тамирчин Мариа Королева "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэд үсээ гөлгөр байлгахын тулд ердөө л хүнсний желатин буюу царцмаг хэрэглэдэг байна. Мариа Королева гэхэд л желатиныг бүлээн усанд хутган өтгөрүүлж байгаад л түрхдэг гэнэ.