
Нийслэлийн хэмжээнд энэ жил төрийн өмчийн 110 сургууль, 55 цэцэрлэг, 46 сургуульд 105 багц их засварын ажил хийхээр төлөвлөсөн.

Нийслэлийн хэмжээнд энэ жил төрийн өмчийн 110 сургууль, 55 цэцэрлэг, 46 сургуульд 105 багц их засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар эдгээр засварын ажлаас 16 нь бүрэн дуусч, 23 ажил 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт заал, 14 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо болон Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэг зэрэг улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй зургаан шинэ барилгын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй 52 дугаар сургууль, Амгалан цогцолборын өргөтгөлийн барилгууд ашиглалтад ороход бэлэн болжээ.
Ц.Болор