
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид өнөөдөр 10 цагт Төрийн ордны танхимд лекц унших гэж байна. Дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар
дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон
улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын
салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий
судалгаа шинжилгээний ажил хийснээрээ танигдсан Стивен Краснер нар Монголд ирээд байна.
Тэд төрийн ордны их танхимд “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн
загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг
сэдвээр ном хурж, монголчуудтай ярилцах юм.
Тэд АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессорууд. Зохион байгуулагчид 1000 хүний урилга тараасан ч лекцийг үзэх хүсэлтэй олон хүнд энэ нь хүрэлцээгүй юм.
24tsag.mn