
Монголын Арванбайт Боулингийн Холбоо,Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй
хамтран зохион явуулж,АПУ ХК-ийн Фрутта брэнд ивээн тэтгэж байгаа
хүүхдийн лигийн хоёр дах цуврал тэмцээн Паркийн боулинг төвд 2 насны
ангиллаар болж дүнгээ гаргалаа.

Монголын Арванбайт Боулингийн Холбоо,Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран зохион явуулж,АПУ ХК-ийн Фрутта брэнд ивээн тэтгэж байгаа хүүхдийн лигийн хоёр дах цуврал тэмцээн Паркийн боулинг төвд 2 насны ангиллаар болж дүнгээ гаргалаа. Дунд нас буюу 13 хүртэлх насны ангилалд Г.Баянмөнх 126,00 дундаж оноогоор өмнөх тэмцээнд үзүүлсэн амжилтаа эрс нэмэгдүүлэн дахин түрүүлсэн бол эгч дүү Т.Эрхэс,Т.Ирмүүн нар эхний гуравт шалгарчээ. Ахлах нас 13-16 насны ангилалд аавынхаа хамтаар энэ оны гэр бүлийн лигийн тэмцээний анхны цувралд үзүүрлэж байсан Д.Амарсанаа хошуучилж,Н.Эрдэнэбаяр,Т.Тэмүүлэн нар анх удаагаа шагналт байрт орсон байна.
Ц.Болор