Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СТА, балетчин Д.Одсүрэн: “Герман Оскар” хэмээх нэр хүндтэй шагналыг Монголдоо авчирсандаа баяртай байна.

2012-8-13
0
ЖИРГЭХ
Snapshot_2012-08-11_161730    Тэсвэр, тэвчээр...Түүний дараа төгс “Гоо үзэсгэлэн”. Энэ бол Балет. Энэ удаагийн ярилцлага авах зочноороо Монголын Сонгодог урлагийн гайхамшиг тэр дундаа модерн урлагийг Европ оронд мэдрүүлж яваа авьяаслаг бүжигчин Д.Одсүрэнг урисан юм.

 baley   Тэсвэр, тэвчээр...Түүний дараа төгс “Гоо үзэсгэлэн”. Энэ бол Балет. Энэ удаагийн ярилцлага авах зочноороо Монголын Сонгодог урлагийн гайхамшиг тэр дундаа модерн урлагийг Европ оронд мэдрүүлж яваа авьяаслаг бүжигчин Д.Одсүрэнг урисан юм.

-Сайн байна уу? Таныг Монголдоо ирсэн сургаар л ярилцлага авахыг хүсч байлаа?

-Сайн. Би ирээд долоо хонож байна. Ирэх есөн сараас л буцна даа.

-Хамгийн сүүлд ямар тоглолтонд оролцоод ирсэн бэ?

    -Өнгөрөгч зургаан сарын 1-нд Германы Silvana Schroder хэмээх хүний Zeit Punkt гэх  томоохон модерн балетийн гол дүрд тоглосон. Тэрхүү балетийн утга санаа нь гэвэл нас барсан бурханы элч тамын оронд очиж муу зүйл хийснээсээ болоод тамд очсон хүмүүсийг дараа дахиж төрөхгүй болтол нь устгадаг. Тэгж явсаар өнөөх бурханы элч нэг эмэгтэйтэй танилцдаг. Тэр эмэгтэй бол хэлмэгдээд тамд очсон нэгэн. Гаднаа муухай зүйл хийсэн гэсэн нэртэй мөртлөө дотроо ариун сэтгэлтэй тэр эмэгтэйг  таньж мэдээд бурханы элч хайртай болж байгаа. Тамын ертөнц дахь хайр сэтгэл. Улмаар өнөөх тэнгэрийн элч нөгөө эмэгтэйгээ бурханы ертөнцрүүгээ илгээгээд өөрөө тамд үлдэж байгаа. Уг нь тэрээр  гэгээрч буцаж бурханы ертөнцдөө очиж болох байсан ч өөрийнхөө өмнөөс хайртай бүсгүйгээ илгээж байгаа юм.Тиймэрхүү утгатай бүжгийн жүжигт бурханы элчийнх нь дүрийг бүтээж тоглосон байгаа.

-Одоогоор ямар нэг тоглолтонд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Тун удахгүй есөн сарын 6-аас уран бүтээлээ толилуулж эхэлнэ. Хоёр том балет тоглох төлөвлөгөөтэй байгаа.  Эхнийх нь  “Хар хун” классик бүжгэн жүжгийг хүргэхээр зорьж байгаа. Нөгөөх нь бас нэг модерн балет байгаа. 

-Ерөнхийдөө та гадаадад ажиллаж, уран бүтээлээ тууривдаг байгаа. Одоогоор ямар байгууллагуудтай гэрээтэй ажиллаж байгаа билээ. Байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?.

-Германд би дөрвөн жил болчихлоо. “Theater and Philarmonie Thuringen” компанид гэрээгээгээр ажилладаг. Германд томд тооцогддог, олон улсын театруудын нэг. Бусад театраас ялгаатай нь манайхаар бол Дуурийн театр дээр драмын театрыг нэмсэн гэсэн үг. Тийм бүрэлдэхүүнтэй ажилладаг.

-Маш алдартай бүжиг дэглээч хүн Монголдоо авчирахаар хөөцөлдөж байгаа гэсэн үү?

    -Монгол улсаа модерн урлагт нэг хөл алхахад  жоохон ч  гэсэн туслах сайхан сэтгэлтэйгээр Hugo Viera гээд Португалийн бүжиг дэглээч хүнийг авчирахаар хөөцөлдөж байгаа. Том нэртэй бүжиг дэглээч хүн хэр барагийн газар луу явахааргүй хүн байгаа юм . Германчууд ерөнхийдөө өөрсдийн ажил хөдөлмөрөө таван жил, долоон жилээр төлөвлөсөн байдаг. Тийм учраас тэд яг л төлөвлөгөөнийхөө дагуу байх гээд байдаг. Би энэ хүнд хоёр жилийн өмнө санал тавьсан. Тэгээд  тэр хүн Монголын Чингэс хаан модерн ертөнцийг бий болгож байна гэсэн Jack Weather Ford гэдэг зохиолчийн номыг уншсан байгаа юм.  Тэгээд тэр хүн манай улсад ирэх хүсэлийг маань хүлээн авсан. Ингээд Монгол оронд долоо хоног хүрэлцэж ирж танилцаад хэрэв таалагдвал 2013, 2014 оныхоо төлөвлөгөөнд оруулаад хамтарч ажиллах гэрээ хийгдэх байх гэж найдаж байна гэж байсан. Энэ сарын 28-нд ирэхээр болсон.  Hugo Viera гэдэг хүн маань Германд 12 жил болж байгаа. Гадаадын орнуудын балетийн томоохон  компаниудтай хамтарч ажилладаг.  Маш нэр хүндтэй хүн.  Миний энэ ажиллаж байгаа компанид хоёр дах жилдээ ажилаад гэрээ нь дуусаад явсан. Энэ нэр хүндтэй хүн өнөөдөр ингээд монголын урлагт тэр тусмаа бүжгийн урлагт хүрч ирээд бүжигчдэд сургалт өгнө гэхээр үнэхээр сайхан байна.  Сургалтанд хамрагдах  бүжигчид маань миний сурсан мэдсэнээс илүү богино хугацаанд ч гэсэн бас их зүйл олж мэдээсээ хүсэж байна.

-Таны хувьд гадаадад бас тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж ажиллаж байгаа. Цаашдаа Монголдоо ирж хүүхэд багачуудад багшлах ч юм уу, ажиллах сонирхол байгаа юу?

-2003 онд Хөгжим бүжгийн коллежийг ерөнхий эрдмээрээ Сарантуяа багш дээр, мэргэжлээрээ бол Дашлхагва гээд багш дээр төгссөн л дөө. Сарантуяа багшийн хувьд ерөнхий эрдмийг хариуцсан анги даасан багш гэж явдаг байсан. Биднийг хүмүүжүүлэхээр маш их хичээж, чармайж байсан даа. Энэ үед  Дашлхагва багш Орос руу ажиллаар яваад би оронд нь багшилж үлдсэн. Яг нэг жил доод ангийнхаа хүүхдүүдэд багшилсан.  Ингээд багшилна гэдэг миний хийх зүйл биш санагдсан. Одоохондоо бүжигтээ анхаарлаа төвлөрүүлж байгаад цаашдаа урлагийн нэг төрөл рүү орох байх.

-Хөгжим бүжгийн коллеждоо нэг анги байсан ангийнхны чинь хувьд яг мэргэжлээрээ  тань шиг амжилттай явж байгаа бүжигчид байгаа л биз дээ, холбоотой байдаг уу?

-Манай анги таван хөвгүүн дөрвөн охинтой төгссөн. Анх элсэлт авч яг сонгодог бүжгийн ангид орж ирж байсан  нь 12 хөвгүүн, 12 охин байснаас шигшигдээд гарах нь гараад яг есөн хүүхэд төгссөн л дөө. Одоогоор манай ангиас Дуурь бүжгийн театрт бүжиглэж байгаа бүжигчин байгаа. Мөн зарим нь Япон, Солонгост мэргэжлээрээ ажиллаж байгаа. Нэг залуу маань бүжиглэхээ болиод маш сайн эмч болсон байна лээ. Ангийнхаа энэхүү эмч болсон хүүхэд дээр очоод үзүүлэхээр найдвартай хүнд үзүүлж байгаа юм шиг санагддаг даа.

-Гадаад улсуудаар тоглолтонд оролцоод явж байхад Монголоос сонгодог урлагаар яваад амжилтанд хүрчихсэн. Тухайн улсдаа байр сууриа аль хэдийнээ олоод авчихсан хүмүүс таарч байв уу?

-Тэр хөгшин Европ орон бол үнэхээр гайхалтай түүхтэй. Нэг охин манай театрт шалгуулахаар ирж байсан. Би тухайн үедээ Хятад юм болов уу гэж бодож байсан чинь тоглолтын дараа “сайн байна уу” гээд над дээр хүрч ирсэн.  Тэгээд би таныг энэ театрын гоцлол бүжигчин гэж сонсоод үнэхээр гайхаж байлаа. Монгол хүмүүс балет энд хийж байна гэж бодсонгүй. Би багаасаа  эцэг эхтэйгээ энд амьдарч байгаа. Берлиний балетийн анги төгссөн гэж билээ.  Тэр охины хувьд балет маш сайн сурсан байна лээ. Балетэд бол оюутан, сурагч, бүжгичин гэж байдаг л даа. Тэр охин бол цаашдаа сайн бүжигчин болох авъяастай, зөв чиглэлээр явж байгаа юм байна лээ.  Түүнээс би яг манай улсаас гадаадад сонгодог урлагаараа байр сууриа олсон хүн гэж хараахан сонсоогүй. Гэхдээ нэг эгч байдаг гэсэн. Италид өөрийн гэсэн байр сууриа олсон ДБЭТ-т Италиас сайн сайн дуучид авчирч хамтарч ажилладаг хүн гэсэн.

    -Яаж яваад балетаар хичээллэх болов. Бүх зүйл эхэлж байсан тэр үеэ дурсаач?

-Би Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилд сурдаг байсан.  Сургуулийнхаа урлагийн үзлэгт алгасахгүй орно.  Хүмүүс бүр миний бүжиглэхийг харах маш дуртай болчихсон байсан.  Багш нар маань хүртэл надаар бахархдаг байлаа.  Тэгээд би ээждээ сургуульдаа ороё гэж хэлсэн. Тухайн үед  ээжид маань намайг нутгаасаа хол сургуульд явуулна гэдэг маш хэцүү байсан. Мэдээж хөдөөний хүүхэд бас айлын бага болохоор.  Тэгээд 1996 онд хөгжим бүжгийн коллежид намайг шалгуулаад би тэнцсэн. Ингээд бүжгийн ангид орсон.  Гэхдээ монгол бүжгийн ангид л орсон гэж бодож байтал сонгодог бүжгийн ангид орсон байсан.

-Одоо балетээр хичээллэж байгаа, мөн балетийг сонирхдог мөртлөө айгаад,  хэцүү санагдаад ч юм уу, тодорхой алхам хийж чадахгүй байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөгөө, эсвэл урмын үг хэлж болох уу?

-Хамгийн гол өөрөө хийх гэж буй зүйлдээ чин сэтгэлээсээ сонирхолтой байж тэрнийхээ төлөө явж, өөрийгөө дайчилж  чадах хэрэгтэй.  Аливаа зүйлийг хийхдээ айх биш харин  хайртай, дуртай байгаад үз. Тэгвэл чи тэр зүйлээсээ хайр эргүүлж авч оргилд нь хүрэх болно.

baley    - Хамгийн сүүлд ямар тэмцээн уралдаанаас шагнал хүртэв. Үүнийг асуухгүй өнгөрч бас болохгүй байх?

 -Саяхан зургаан сарын 24-нд Германы Алтанбург хотод жил бүр “Театр Оскор” гэж нэрлэгддэг томоохон шагнал олгодог наадамд оролцоод тэрхүү гайхамшигт шагналын эзэн болсон. Тэрэнд миний нэр зургаан орны шилдэг бүжигчидтэй орсон байсан. Энэ жил Хятад, Япон, Орос, Итали, Герман, Монгол гэсэн бүжигчдээс шалгаруулсан. Тэгээд намайг ирж тоглолтоосоо сонирхуулж бүжиглээч  гэсэн санал тавьсан.  Тэнд би Zeit Punkt тоглолтынхоо хэсгээс очиж с онирхуулсан. Тэрний дараа бүжигчдийн номинац явагдаад монгол хүний нэр гарч ирсэн.  Үнэхээр гайхалтай зүйл болсон.  Тэр үед “Энэ шагнал бол ганцхан минийх биш. Өдий зэрэгт хүрэхэд надад тусласан бүх хүнд, бас миний эх оронд өгч байгаа шагнал юм”гэж хэлсэн. Энэ бол тэмцээн уралдаан биш уран бүтээлчдийг урамшуулдаг, хөдөлмөрийг нь үнэлдэг, тоглолтоо  тайзан дээр амьдруулсан гэдэг үүднээс өгдөг шагнал.

-2005 онд хамгийн анх “Алтан хараацай” наадмаас шагнал авч байсан гэсэн. Энэ дурсамждаа эргэн очвол?

-Эх орныхоо энэхүү тэмцээнд Батчимэг гээд ангийнхаа охинтой портнероор оролцоод тэрхүү шагналыг авсан. Үнэхээр нэр хүндэй шагнал байсан болохоор маш том ачаа үүрч байгаа юм шиг санагдаж байсан. Надад шагнал өгсөн зохион байгуулагчдад нь зөв хүндээ шагналаа өгсөн юм байна шүү гэж бодох бодол төрөөсэй гэж хүсэж байдаг.

-Энэхүү ярилцлагаа таны хэлэхийг хүссэн миний хөндөж чадаагүй тэрхүү яриагаар өндөрлөе гэж бодлоо?

    -Тайзан дээр гарахад үзэгчдэд зориулж бүжиглэдэг үү, өөртөө зориулж бүжиглэдэг үү гэдэг бас их ондоо л доо. Би бас яг ойлгодоггүй байсан. Өнөөдөр үзэгчдэд л зориулж бүжиглэдэг гэж боддог  хүмүүс байхад зарим бүжигчид бол зөвхөн өөртөө зориулдаг.  Түүнийг нь үзэгчид хараад ойлгодоггүй.  Нэгэн хүн хэлж байсан л даа. Өнөөдөр “үзэгчид чиний амьсгаа” юм гэж.  Сая сүүлийн тоглолтон дээр би тайзан дээр гарч ирээд элчийн дүрийг гаргах гээд бүр дүрдээ ороод  үзэгчид байгааг ч мэдрээгүй.  Тэрхүү дүрээ тайзан дээр гаргачихаад орж ирэхэд тэр хүний хэлсэн санаанд орсон.  Тэр агшинд нэг хүн ирээд надад баяр хүргээд би чамайг бүжиглэж байхад чинь амьсгалж чадаж байлаа шүү гэсэн. Та нарын өнөөдрийн энэхүү тоглолтыг үзээд үнэхээр амьсгалж чадсан гэж байсан. Өнөөдөр хүн нэг амьсгалах өөр, сэтгэлийн шар үс бостлоо амьсгалах бас нэг өөр. Үзэгчид маань миний бүжгийг үзээд амьсгалж чадаж байвал би тэр дүрийг амьдруулж чадаж байгаа юм болов уу  гэж ойлгосон.  Түүнтэй ижил манай урлагт байгаа бүхий л мэргэжлийн хүмүүс тэр урлагтаа хайртай бүх зүрх сэтгэлээрээ тэр хөгжмийг, дууг, бүжгийг амьдруулж чадаж байгаасай гэж хүсч байна даа.
1
1
1
1


Ярилцсан Д.Ундрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • IRELAND (202.9.47.129)
    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. KAVANAGH КОЛЛЕЖИЙН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР. УТАС : 89980009, 89980005
    2012 оны 08 сарын 17 | Хариулах
  • IRELAND (202.9.47.129)
    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. KAVANAGH КОЛЛЕЖИЙН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР. УТАС : 89980009, 89980005
    2012 оны 08 сарын 17 | Хариулах
  • Золъя (182.160.59.164)
    Давгүй ярилцлага болжээ. Их мундаг хүн байна. Энэ хүнээс сэтгүүлчид төдийлөн ярилцлага аваагүй шиг санагдаж байна. Сонор соргог мэдрэмжээрээ авъяас билгийг нь шүүж тунгаагаад яриулсан 24.мн-ийнхэндээ баярлалаа. Монголын урлаг хөгжих болно оо.
    2012 оны 08 сарын 14 | Хариулах
  • ff (203.91.119.100)
    like
    2012 оны 08 сарын 14 | Хариулах
  • Altenburg (202.131.235.211)
    chi setgulch hun bj uls bolon hotin ner us zuv bicheech zalhu har durak ve. Thüringen bas Altanburg bish Altenburg gedgimshd
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • maagi (202.131.248.144)
    yahav de,emegtei amitan ooroor yaj ilerhiileh yum be.bi od.d mash ih hairtai,ter mash ih taalagddag,huleej bga,udahgui hurimaa hiine gd l end tend yariltslaga ogood l yavdag yum bn lee.ingeed bval toono gj goriddog ch yum biluu.ene zaluu ni ch 1 ih uned orood bhaargui adilhan l tagjiisan hodoonii mangar l bn sh de
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • bat (202.131.248.144)
    shuranhain nominerdene ene zaluug minii suit zalluu gej hheleend onigoond orchihson bsan.getel ene ni bi oor naiz ohintoi,nomio boliosoi,bi yu gj terentei sui tavidag yum gd ih durguitssen bsan.ter atigar aalz shig huuhen bas amindaa gaigui ner tortoo nohortei bloh gj moroodoj yuvdag bh ni hehe
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • suvdaa (202.131.235.69)
    asultud n zvger keke zaza tgd yriltsad l bjde mi nz amjilt
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • Suvdaa (202.131.235.69)
    surgar gj bichdiishd a-aa gee l de keke zarim ug usgin alda bn aa gehde zvger e keke
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • tseb (182.160.55.164)
    saihan yriltslaga bna.
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    14 цаг 0 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    15 цаг 27 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    15 цаг 57 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    16 цаг 14 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    16 цаг 16 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    16 цаг 22 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    16 цаг 39 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    17 цаг 22 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    17 цаг 27 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    18 цаг 4 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    18 цаг 27 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    19 цаг 11 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    20 цаг 28 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    20 цаг 42 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    21 цаг 11 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    21 цаг 15 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    21 цаг 30 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    21 цаг 40 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    21 цаг 53 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    22 цаг 17 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК