
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 45.6 мянга байсан бол өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 45.6 мянга байсан бол өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсчээ. Улсын хэмжээгээр нийт 100 гаруй мянган ажилгүй иргэн байдгаас Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй 45.6 мянган ажилгүй иргэн байдаг байна. Мөн нийгмийн даатгалд 613.4 мянган хүн шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн байна. Энэ нь оны мөн үеэс 13.5 хувиар нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 56.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 0.9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Д.Ундрах 24tsag.mn