
БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос асар том нүүрсний орд
илрүүлжээ. Шинжааны Хами дүүргийн "Сань Танху" хэмээх нүүрсний ордод тун
саяхан хайгуулын ажил эхэлсэн байна

БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос асар том нүүрсний орд илрүүлжээ. Шинжааны Хами дүүргийн "Сань Танху" хэмээх нүүрсний ордод тун саяхан хайгуулын ажил эхэлсэн байна. Энэ нь Шинжаанд хэрэгжүүлэх хамгийн том хайгуулын төсөл төдийггүй БНХАУ-ын үлэмж том нүүрсний ордын геологийн төсөл болохыг Хятадын томоохон сайтуудад мэдээлжээ. Хами дүүргийн нүүрсний нөөц 570 тэрбум орчим тонноор хэмжигдэж байна. Энэ нь Хятадын нүүрсний бүх нөөцийн 12 хувьтай тэнцэх бөгөөд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нүүрсний нөөцийн гуравны нэгийг эзэлж буй аж.
Д.Ундрах 24tsag.mn