Японы "Сони" компани андройд үйлдлийн системтэй холбогддог шинэ загварын ухаалаг гар утас худалдаанд гаргалаа.

Японы "Сони" компани андройд үйлдлийн системтэй холбогддог шинэ загварын ухаалаг гар утас худалдаанд гаргалаа. Энэ цаг нь твиттер, фэйсбүүк зэрэг сайтуудад холбогдож, и-мэйлээ шалгах боломжтой юм байна. Мөн гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг цагнаасаа давхар харах боломж олгож байгаа аж. Ухаалаг цаганд нэмэлт холбоос суулгаснаар цаг агаарын мэдээ харах, гар утсанд явж байгаа дуугаа солих, зэм хэмжигч болгон ашиглах боломжтой юм байна. "Сони" компани энэ шинэ бүтээгдэхүүнээ 150 доллараар зарж байгаа бөгөөд хэрэв он-лайн худалдаагаар авахыг хүсвэл www.sonymobile.com сайтаар захиалж болох аж.
Б.Баяр