
Канадад төвтэй "Meritus Minerals" компани Хэнтий аймаг дахь Гутайн давааны ордны алтны нөөцийг батлуулснаа мэдэгджээ

Канадад төвтэй "Meritus Minerals" компани Хэнтий аймаг дахь Гутайн давааны ордны алтны нөөцийг батлуулснаа мэдэгджээ. Уг хэсэгт 3.17 тонн буюу 102 мянган унци алтны нөөц байгааг Монгол улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан байна. Гэхдээ энэ нь Гутайн давааны ордны нөөц биш аж. Зөвхөн "Төөрдөгийн шил" хайгуулын хэсэг дэх нөөц гэнэ. Энэхүү хэсгээс гадна өөр хоёр газарт алтны хайгуул хийж байгаа юм. "Гутайн даваа" алтны төсөл нь 3928 га талбайг хамардаг. Тус компани төслийнхөө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулан БОАЖЯ-нд өргөн бариад байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn