
УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд УИХ-ын даргыг хууль бусаар томилсон гэж үзсэн тул УИХ дахь бүлэг байгуулах хүсэлтээ товлосон хугацаанд нь өгөөгүй. Тиймээс МАН хуулийн хүрээнд бүлэг байгуулах боломжгүй болоод байгаа билээ. Энэ талаар тэд Үндсэн хуулийн цэцэд хандаж байж асуудлаа шийднэ гэж байсан ч УИХ-ын дарга З.Энхболдын санал болгосноор УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт МАН-ын гишүүд УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ өгсөн ч нэгэнт хугацаа нь хэтэрсэн тул хүлээж аваагүй юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлнэ гэж эх сурвалж мэдээллээ.
МАН бүлэг байгуулснаар бүлэг дотроосоосУИХ-ын дэд даргыг нэр дэвшүүлэх эрхтэй болох юм.
Т.Гэрэл