

Бага олимпийг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон. “Лондон-2012”-ын шилдэг тамирчин, Спортын хорооныхон, Баянхонгор аймгаар овоглосон алдартнууд болох Лондон-2012 олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир, МУГТ Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ОУХМ М.Уранцэцэг, ОУХМ П.Лхамдэгд, МУГТ Х.Болдбаатар гээд амжилтаараа буухиалсан шилдэг тамирчид нээлтийн ёслолд оролцсон.
Тус наадмын уриа нь “Бага олимп”-оос их олимпийн оргил өөд тэмүүлэх явдал юм. Баянхонгор аймгийн 20 сум, есөн багийг төлөөлсөн нийт 28 баг 756 тамирчин оролцож, арван төрөлд аваргуудаа тодрууллаа.
Ц.Болор