
АНУ-д төвтэй "Nova Mining Corp" компани Баянхонгор ордын литийн нөөцийг 12 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн үзэж байгаа аж.

АНУ-д төвтэй "Nova Mining Corp" компани Баянхонгор ордын литийн нөөцийг 12 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн үзэж байгаа аж. Баянхонгор орд нь Монголд ашигт малтмалын хэд хэдэн лицензтэй Хонгконгийн "Mongolian National Mining Consultants Limited" /MNMC/ компанийн эзэмшлийн гурван гол ордны нэг аж. "Nova Mining Corp" компани нь MNMC-ийн олборлох лити хэмээх бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар худалдан авах гэрээг саяхан байгуулсан юм байна. Лити гэдэг нь ухаалаг гар утас, зөөврийн компьютерийн цэнэгийг удаан хугацаанд барихад нөлөөлдөг гол түүхий эд юм. Зах зээл дэх уг ховор элементийн үнэ сүүлийн үед өссөөр байгаа тул MNMC компани Монголд дахин литийн орд эзэмших хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn