
Төрийн ордонд болж байгаа профессор Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер нарын “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн
загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдэвтэй лекц үргэлжилж байна. Техникийн саатлаас болж лекц синхрон биш дагалдсан орчуулгатай явагдаж байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалт, лекцийг нээж үг хэлсний дараа Фрэнсис Фукуяама профессор лекц уншиж байна.
Лекцийг МҮОНРТ, Ийгл, Боловсрол суваг телевизүүд шууд дамжуулан үзүүлж байна.