Шинэ ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт орон тооны зөвлөхүүдээ томилохоор болжээ.

Шинэ ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт орон тооны зөвлөхүүдээ томилохоор болжээ. Өмнөх ерөнхий сайд С.Батболд орон тооны 6 зөвлөхтэй байсан бол Н.Алтанхуяг энэ тоог нэмж 12 болгохоор шийдсэн байна. Энэ албан тушаалд Ц.Жадамбаа, Б.Ургамалцэцэг зэрэг АН-ын дөрвөн нарийн бичгийн дарга мөн хуучин гишүүдээс 8, нийт 12 хүн ажилахаар болж байгаа гэв. Үүнд УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл, Батж.Батбаяр, Кёкүшюзан Д.Батбаяр, Д.Зоригт, С.Ламбаа, Ц.Сэдваанчиг, Д.Одхүү, Л.Гансүх нар багтаж байгаа юм. Харин БОАЖ-ын сайд асан Л.Гансүх ерөнхий ерөнхий сайдын ахлах зөвлөх болох юм байна. Н.Алтанхуяг орон тооны зөвлөхүүдээ энэ долоо хоногийн лхагва гарагт томилох аж.
Б.Баяр