
УИХ-д албан ёсоор бүлэг байгуулж чадаагүй байгаа МАН-ын УИХ-д сонгогдсон гишүүд хуралдах гэж байна. Энэ хурлаар УИХ-д бүлэг байгуулахын тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээллээ. Харин Төрийн ордонд Стэнфордын их сургуулийн эрдэмтэд лекц уншиж байгаа тул АН-ын бүлгийн хурал товлогдоогүй байна.