
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн багадаа нэлээд дүрсгүй
байсан гэдэг. Тэрээр дунд сургуульд байхдаа 24 удаа хацраа хорстол
алгадуулж байсан гэнэ.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн багадаа нэлээд дүрсгүй байсан гэдэг. Тэрээр дунд сургуульд байхдаа 24 удаа хацраа хорстол алгадуулж байсан гэнэ. Энэ талаар дуучин залуу маань “Би их шартай хүүхэд байсан шүү. Сургуульд байхдаа нэг удаа сахилгагүйтээд багшдаа алгадуулсан юм.
Их өвдсөн болохоор бүр шар хөдлөөд хоёр хацраа ээлжилж өгсөөр байгаад 24 удаа алгадуулчихсан байсан. Хөгжилтэй нь, тэр үед би Жеки Чаны тоглосон киног дуурайсан нь тэр юм л даа” гэж ярьсан юм. Амьдралын олон зүйлээс кайф авах дуртай гэдэг дуучин Т.Дэлгэрмөрөн үүнээс хойш ер алгадуулаагүй аж.
Д.Ундрах 24tsag.mn