
Түвдийн 22 настай Чойян Ки Лондонгийн олимпийн эмэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны төрөлд хүрэл медаль хүртсэн байна.

Түвдийн 22 настай Чойян Ки Лондонгийн олимпийн эмэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхааны төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Хятадын түүхэнд олимпийн наадмаас медаль зүүсэн анхны түвд үндэстэн болжээ. Тэрээр “Миний толгойд ганц л бодол байсан. Тэмцэх!!! Уралдааныг үзэхээр цугласан үзэгчид үнэхээр гайхалтай байлаа. Тэд надад урам зориг өглөө” хэмээн ярьжээ.
2010 онд үндэсний шигшээ багтаа багтсан байна. Олимпод бэлтгэхийн тулд Чойян бүсгүй Чинхай дахь Дуоба үндэсний спорт бэлтгэлийн баазад байрлаж, өглөөний есөн цагаас эхлэн өдөр бүр 30 км алхдаг байж. Өнгөрсөн гуравдугаар сард олимпийн эрхээ авсан байна.
Ц.Болор