МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар дөрвөн жилийн хорих ял оноосон.

МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар дөрвөн жилийн хорих ял оноосон. Харин түүнийг хэлмэгдсэн, улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн түүний гэр бүлийнхэн болон өмгөөлөгч, намын гишүүд үзэж байгаа. Тиймээс ч шүүх хурлын шийдвэр гарсны дараа Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.
Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярт одоо болтол шүүхийн тогтоолыг гардуулаагүй байгаа аж. Хэрвээ шүүхийн тогтоолыг гардаж авбал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах юм байна. Хуулиндаа шүүхийн шийдвэр гарснаас 14 хоногийн дотор ялыг тогтоолыг гардуулдаг. Тэгэхээр Н.Энхбаярын ялын тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ сарын 16-ны дотор гардуулах юм байна.
Б.Чимэг