
Өнөөдөр ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шинэ Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр хуулийн төсөл өргөн барьсан. Уг төсөлд нийт 16 яамтай байхаар тусгасан байна. Мөн дээрх 16 яамын сайд нар дээр ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын сайд нарыг нэмээд нийт 19 сайдтай байхаар төлөвлөжээ. Мөн яам тус бүр нэг буюу нийт 16 дэд сайдтай байх аж. Энэ хуулийн төслийг АН-ын дарга Н.Алтанхуяг маргааш өглөө 09,20 цагт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барих юм.