Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орон тооны таван зөвлөхөө томиллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орон тооны таван зөвлөхөө томиллоо. БОАЖ-ын сайд асан Д.Гансүхийг ахлах зөвлөхөөр, нийтлэг бодлого, хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан зөвлөхөөр Ц.Мөнхтөр, Гадаад харилцааны зөвлөхөөр Дөлгөөн нарыг сонгосон байна. Мөн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны захирал асан О.Батмөнх, нийгмийн бодлогын зөвлөхөөр Ганбат нарыг ажиллуулахаар болсон байна. Өмнөх ерөнхий сайд С.Батболд орон тоон зургаан зөвлөхтэй байсан бол Н.Алтанхуяг энэ тоог хоёр дахин нэмж нийт 12 зөвлөхтэй болохоор шийдсэн юм.