
Цахим хэлбэрээр татвар төлөх боломжтой. Дэлхийн банкнаас гаргасан 2012
оны судалгааны татвар төлөлтийн шалгуураар манай улс 183 орноос 57-р
байрт орсон байна.

Цахим хэлбэрээр татвар төлөх боломжтой. Дэлхийн банкнаас гаргасан 2012 оны судалгааны татвар төлөлтийн шалгуураар манай улс 183 орноос 57-р байрт орсон байна. Татвар төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн шинэчлэл хийснээр Манай улсын татвар төлөлтийн шалгуур үзүүлэлт сайжирч, 57-р байрнаас 7-р байрт орох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Монголын бизнес эрхлэгчид татвараа төлөхийн тулд нэг жилд ойролцоогоор 93,5 тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Харин татвар төлөлтийн байдлыг цахим болгосноор энэ зардлыг 21,5 тэрбум төгрөг хүртэл бууруулж, жилд 72 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг АНУ-ын олон улсын агентлаг гаргажээ. Ингэснээр татвар төлөгч аж ахуй нэгж, иргэн татварын албаруу өөрийн биеэр очиж, төлөх шаардлагагүй болохоос гадна, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой болох юм.
Ц.Болор