

Олон улсын судалгаагаар манай улс мөнгө угаахад тохиромжтой орны тоонд ордог байна. Одоогоор манай улсад мөнгө угаасан хэрэг гарч байгаагүй ч мөнгө угаасан байж болзошгүй гэсэн тодотголтой шалгагдаж байсан хэргүүд бий. Харамсалтай нь ийм хэргүүдийг мөрдөн байцаагч нар шалгаад холбогдох байгууллагуудад шилжүүлдэг. Харин шүүх , прокурорын шатанд хэрэгсэхгүй болгодог аж. Иймд тусгай хэлтэстэй болж байж энэ төрлийн хэрэгтэй тэмцэх бөгөөд гаднаас орж ирж буй их мөнгөний урсгалд давхар хяналт тавьж чадах гэнэ.
Ц.Болор