

“Улаан ултай” эдгээр гутал нь эмэгтэйчүүдийн загварын ертөнцөд хэдийнээ хүчээ авсан бөгөөд хэрэв зарагдсан бол 18 сая ам.долларын ашиг олох бараанууд байжээ.
Лос Анжелес/Лонг-Бичийн боомтоос долдугаар сарын 27 болон наймдугаар сарын 14-нд нийт таван ачааны усан онгоцыг саатуулсан байна.
“Загварын хуурамч бараанууд ихэвчлэн хууль бус сайтууд эсвэл газар доорх дэлгүүрүүдэд зарагдаж, нууцаар хил нэвтрүүлэгчдэд орлого оруулж байдаг. Олон нийт жинхэнэ брендийн бүтээгдэхүүнийг маш их хямдралтайгаар авч байна хэмээн эндүүрдэг” гэж тус албаныхан хэлсэн юм.
Ц.Болор