
Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий, шувууны томууны вакцинаас бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг.

Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий, шувууны томууны вакцинаас бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Энэ намар Монголын малд 10 төрлийн вакцин тарихаас гурвыг нь гоц халдварт, долоог нь халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хийх юм байна. Уг ажилд 1.8 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ихэнх вакциныг Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар захиалгын дагуу хөдөө аж ахуйн салбарынханд нийлүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил бруцеллёзын эсрэг вакцинаас үүдэлтэй янз бүрийн маргаан гарсан ч мэргэжлийн байгууллагынхан шалгаж, вакцины урвалаас болж мал өвчлөөгүйг тогтоосон аж.
Ц.Болор