Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Цэрэнчимэд: Завсрын бүтээгдэхүүн хилээр оруулж ирээд чанаргүй шатахуун үйлдвэрлэж байхыг үгүйсгэхгүй

2018-12-29
0
ЖИРГЭХ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өнгөрсөн лхагва гарагт шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниудын АИ-92 шатахуунаас дээж авч, шинжилгээ хийхэд марганецын агууламж байх ёстой хэмжээнээс 3-4 дахин  байгаа нь тогтоогдсон талаар мэдээлэл хийсэн. Энэ талаар Гаалийн төв лабораторийн дарга, гаалийн итгэмжит зөвлөх С.Цэрэнчимэдтэй ярилцлаа.

 

-ШӨХТГ-аас шатахуун түгээх компаниудын АИ-92 бензинээс дээж авч шинжлэхэд марганец байх ёстой хэмжээнээс хэд дахин их гарсан талаар мэдээллэсэн. Улсын хилээр энэ төрлийн бодисыг хэр хэмжээтэй нэвтрүүлдэг юм бол?

-Марганецийг урвалж маягаар юм уу, эсвэл лабораторийн зориулалтаар л оруулж ирдэг болохоос биш бензин дээр тусгайлан нэмэх зориулалтаар оруулж ирдэггүй. Харин бензинд агуулагдах  марганецийн хэмжээ гэж бий. Үүнийг байх ёстой хэмжээнээсээ их, бага байна уу гэдгийг л шалгах ёстой. Тухайлбал, ОХУ-аас импортолдог бензиний техникийн паспортыг үзэхэд марганец байхгүй гээд бичсэн байдаг. Гэтэл шинжилж үзэхэд марганец тодорхой хэмжээгээр илэрдэг гэсэн. Манай Гаалийн лабораторийн хувьд марганецийн хэмжээг шинжлэх багаж нь байхгүй тул үздэггүй.

Нөгөөтэйгүүр, маргенцийг бензин дээр нэмдэггүй. Харин  октаны тоог нэмэгдүүлэгч бодисыг нэмж бензиний чанарыг сайжруулдаг . Мөн бензиний чанар сайжруулах өөр нэмэлт бодисууд бий. Ийм химийн бодис, бэлдмэлийг улсын хилээр импортоор оруулж ирдэг. Тухайн аж ахуйн нэгж нь улсын хил нэвтрүүлэх гаалийн мэдүүлэгт “Бензин үйлдвэрлэхэд ашиглана” гэж тайлбарладаг юм байна лээ. Гаалийн байгууллагаас бензин импортлох, үйлдвэрлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн шаардлага хангасан эсэхийг тогтоож, ангиллын кодыг тодорхойлон дүгнэлт гаргаж өгдөг. Ангиллын кодоос хамаарч татвартай, татваргүй эсэх нь хамаарна шүү дээ. Тухайн оруулж ирсэн түүхий эдээр үйлдвэрлэл явуулж байна уу, эсвэл үйлдвэрлэлээ хийхгүй зарж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих ёстой. Сүүлийн үед арай бензин болоогүй завсрын бүтээгдэхүүн  их хэмжээгээр оруулж ирдэг болсон. Үүнийгээ сайжруулаад бензин үйлдвэрлэдэг гэж тайлбарладаг.

-Манай улс дотооддоо газрын тос боловсруулдаггүй. Гэтэл гол түүхий эд нь байхгүй байхад сайжруулдаг бодисыг их хэмжээгээр орж ирдэг болсон гэсэн. Үүнийг Мэргэжлийн хяналтаас бензин холиход хэрэглэдэг бодис гэж тайлбарласан байна лээ?

- Ерөнхийдөө улсын хилээр бензинд нэмдэг төрөл бүрийн химийн бодисыг импортоор оруулж ирдэг. Үүнийг бид шинжилгээ хийж, ангиллын кодыг тодорхойлдог. Гэхдээ оруулж ирсэн бодисоо бензин дээр нэмдэг эсэх, эсвэл үйлдвэрлэл явуулж байгаа эсэхийг бид хянаж чадахгүй. Улсын хилээр нэвтрүүлдэг бензиний хувьд хольцтой бензин байхгүй. Харин дээр хэлсэнчлэн үйлдвэрлэлийн зориулалтаар нефтийн завсрын бүтээгдэхүүн оруулдаг.

-Улсын хилээр орж ирж байгаа бензиний чанарт ямар шалгалт хийдэг юм бэ?

-Бензин, дизелийн түлшинд сард нэг удаа стандартын гол үзүүлэлтүүдийн шинжилгээг хийж шалгадаг. Төрөл бүрт нь гэсэн үг шүү дээ. Гэхдээ “бензин” гээд оруулж ирдэг бүтээгдэхүүн нь харьцангуй гайгүй.  Сүүлийн үед импортын бензинд шинжилгээний аргаар торхойлсон октаны тоо нь арай өндөр гарч байгаа нь октан тоо нэмэгдүүлэгч бодис нэмсэн байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, манайх дотооддоо октан тоо нэмэгдүүлэгч нэмэх бус, харин импортлогч компани нь импортлохдоо октан тоог нэмсэн  байж магадгүй гэсэн үг.

-Манай улсад бензин үйлдвэрлэх зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж байдаг юм бэ?.

-Гурван аж ахуйн нэгж бий.

-Улсын хилээр октаны хэмжээг өсгөсөн бензин их орж ирж байна гэлээ. Гэтэл ШӨХТГ-аас хийсэн шинжилгээгээр АИ-92 бензиний октаны хэмжээ хүрэхгүй байгаа гэсэн. Аль нь үнэн юм бэ?

- Гаалийн байгууллагад “Бензин АИ-92, АИ-95” гэж мэдүүлж импортоор оруулсан бензиний дээжид хийсэн шинжилгээний дүнгээр шинжилгээний аргаар тодорхойлсон октан тоо нь хүрэхгүй байсан тохиолдол бараг байхгүй. Харин ч арай өндөр байдаг ч моторын аргаар тодорхойлсон октаны тоо нь стандартын шаардлага хангаж байдаг. Арай өндөр байгаа нь муу биш. Харин ч сайн чанартай бензин орж байна гэсэн үг. Гэхдээ октан тоог тодорхойлогч багаж нь шинжилгээний лабораториуд бүрт өөр өөр заах магадлал өндөр байдаг. Тиймээс энэ үзүүлэлтийг олон лабораториудын дүнг харьцуулж гаргах нь зүйтэй. Харин бензин үйлдвэрлэхээр оруулж байгаа нефтийн засварын бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр гаалийн байгууллага хяналт тавьдаггүй тул тус аж ахуйн нэгжүүд нь ямар чанартай бензин үйлдвэрлэж байгаа болон октан тоо нь хүрч байгаа эсэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хаана борлуулж байгааг бид сайн мэдэхгүй байна. Тиймээс тус аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлдвэрлэсэн бензин нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байгаа эсэхэд тавих хяналтыг сайжруулах нь зүйтэй.

- Октаны хэмжээг дээшлүүлэхэд ямар бодис хэрэглэдэг юм бэ?

-Октан тоо дээшлүүлэгч “Изооктан” гээд бодис байдаг. Үүнийг хэрэглэвэл тухайн бензиний октаны тоо нь дээшилдэг юм. Гэхдээ октаны тоог дээшлүүлсэн ч үндсэн найрлагад  их хэмжээгэр нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл, бензиний чанарыг сайжруулах зорилгоор нэмдэг бодис гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

- Улсын хилээр оруулж ирсэн бензин стандартын шаардлага хангадаг гэлээ. Гэтэл дотоодод худалдаалагдаж байгаа шатахууныг чанарын шаардлагадаа хүрэхгүй байна гэдэг шүүмжлэл их гарсан. Энэ ямар учиртай юм бэ. Завсрын бүтээгдэхүүн оруулж ирээд, түүгээрээ стандартын бус бензин үйлдвэрлээд байгаа юм болов уу?

- Яг хэлэхэд хэцүү. Хамгийн гол нь завсрын бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирээд үйлдвэрлэлд хэрэглэх технологийн дагуу ашиглаж байгаа эсэх, мөн тэр чигт нь хэрэглэж байна уу, үгүй юу, эсвэл бүр үйлдвэрлэлээ явуулахдаа ямар чанар сайжруулагч бодис ашиглаж байна гэдгийг шалгах хэрэгтэй. Хэчнээн хэмжээний түүхий эд оруулж ирсэн. Чанар сайжруулагчаасаа алийг нь хичнээн хэмжээгээр нэмсэн. Яаж нэмсэн байна, хаана нь үйлдвэрлэл явуулж, хаана борлуулж байна вэ гэдгийг шалгаж, тогтоох хэрэгтэй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг шалгаж, стандартын дагуу байна уу гэдгийг шалгаж байж л хэлэх хэрэгтэй болов уу. Дотоодын нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар л хяналт тавих ёстой.

-Экспортлогч компаниас хийж өгсөн чанарын сертификат нь хэр найдвартай юм байдаг юм бэ?

- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн “Чанарын сертификат “-ын гол үзүүлэлтүүд нь ерөнхийдөө тохирч байдаг..

-Бензинийн марганецийн хэмжээг шинжлэх тоног төхөөрөмж шаардлагатай  юм байна. Бусад тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Бензин дэх марганецийн хэмжээг шинжилдэг лабораториуд цөөхөн байдаг. Энэ төрлийн лабораториудыг зайлшгүй байгуулах хэрэгтэй. Мөн одоо нефтийн шинжилгээ хийж байгаа лабораториудынхаа багаж, хэрэгслийг сайжруулах шаардлагатай байна. Манай байгууллагын лабораторийн хувьд бид найрлагын бүрэлдэхүүн тодорхойлогч багажаар болон  октаны тодорхойлох багажаар октаны тоог үздэг. Багажаасаа хамаарч янз янз заадаг. Гэхдээ октан хэмжигч багаж нь ямар нэгэн нэмэлт нэмээгүй бензин дээр зөв заадаг. Хольцтой бензин дээр буруу заах гээд байдаг юм. Тиймээс бусад итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээ хийлгэн, харьцуулж дүгнэлт гаргадаг. Хамгийн  сайн багаж нь Ашигт малтмал, газрын тосны газарт л  байдаг боловч ажиллаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна.  

 

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (64.119.17.94)
    Энэ одоо бензин үйлдвэрлэнэ гэж юу яриад байнаа.Ер нь эд нар хуучаа ярих гээд хулгайгаа ярив гэгчээр хээв нэг байдаг зүйл мэтээр гэмт хэрэгтнүүдийг өмгөөлөх маягаар яриад байх юм.Бид эдгээр нөхдийн ярианаас автомашиндаа ямар хор хөнөөлтэй шатахуун хэрэглэж байгаагаа улам бүр ойлгох боллоо.Төр нь зөвшөөрөөд байдаг юм байна.Юун евро-5. Автомашины бензинд хольж байгаа хорт бодис бидний машиныг эвдэж байгаагаас гадна бүх иргэдийг хордуулж байгаа гэдгийг энэ тэнэгүүд ойлгодоггүй юм байна.Аргагүй л боловсролгүй улсууд монголоор минь тоглоод дуусч байнадаа.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • иргэн (122.201.21.68)
    За баттай мэддэг хүний амнаас сонссон шүү. найрлагад ордог бодисуудыг хилээр татваргүй оруулж ирээд найруулж зарж байгаа гэж. өмнөхөн нь хөдөө явах гэж банкаа дүүргээд машинаа эвдүүлсэн. гэтэл яг тийм үг санаандгүй сонсдог юм даа. эзэд нь дээгүүр их хурал нтр-т суудаг нөхөд гэсэн.
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.94.214)
    SERJMYADAG OHIN HILEER
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.94.214)
    HAR NIILEG UUTAND HIISEN ZUILIIG RENTGEN TUYA ILRUULJ CHADDAGGUI
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.190.76)
    Манай гаалийнхан хятадууд мөнгө өгвөл эх орон эцэг эхээ үр хүүхдээ худалдах хүмүүс
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.183.115)
    Эрдэнэт -Дарханд Сумъяабазар гишуун наад чанаргуй муу шатахуун уйлдвэрлэж хэрэглэгч нарыг хохироож байгааг мэдсээр байж яагаад арга хэмжээ авахгуй байгаа юм . Энэ уйлдэлийн цаана татварын Маш их зороо грач ашиг. Олж байна .
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • харамсаж байна (66.181.187.105)
    Дотоодод 3 аж ахуйн бензин албан ёсоор найруулдаг гэж байна. Манайхан шаардалга хангасан бензин найруулж чадах уу?
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Бат (202.9.43.186)
    Хэрэглэгч бид хэлсэн үнээр нь л авч байгаа тэгээд яагаад хуурамч бензины тухай яриа гарах болвоо Төр гэж байгаа бол хуурамч бензин зарсан бол өндөр торгууль төлүүлж зөвшөөрлийг хураах хэрэгтэй шүү дээ
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Алдараа (66.181.161.85)
    Энэ нефтийн бүтээгдэхүүний чанар шинжилгээ хийдэг багаж тоног төхөөрөмжийг аймаг бүрт импортын монопол компануудын хөрөнгөөр бариулах хэрэгтэй. Тэгээд шинжилгээ хариугаараа шалгуулж байхгүй бол иргэдийн эвдрэл элэгдэл сүйрэл болоод байнаа.
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
    • хх
      яг үнэн.
      2018 оны 12 сарын 29
  • мэргэжлийн хяналт хаа байна ааа (66.181.176.81)
    пэээ
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    4 цаг 25 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    5 цаг 8 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    6 цаг 5 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    6 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    7 цаг 29 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 32 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    8 цаг 20 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    9 цаг 48 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    10 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    10 цаг 48 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    10 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    11 цаг 0 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    11 цаг 3 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    11 цаг 14 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    11 цаг 30 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    12 цаг 4 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    12 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    12 цаг 38 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    12 цаг 42 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК