Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 04-18-ны өдрийг дуустал "E-Mongolia" системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэсэн тооцоо гарсан бөгөөд үүний 135,582 нь нийслэлд хамрагдах юм.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насны бүлгээр авч үзвэл:
- 2 настай-30304
- 3 настай-31843
- 4 настай-35698
- 5 настай-37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөлөө. Үүнд:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой юм байна.