
Дуучин, жүжигчин Женнифер Лопес өөрийн залуухан амраг Каспер Смартад
таатай хандахаа больжээ. Саяхны нэг өдөр бүжигчин залуу ижил
хүйстнүүдийн цуглардаг клубээс гарч явахад нь папарацци нар зургийг нь
авсан билээ.

Дуучин, жүжигчин Женнифер Лопес өөрийн залуухан амраг Каспер Смартад таатай хандахаа больжээ. Саяхны нэг өдөр бүжигчин залуу ижил хүйстнүүдийн цуглардаг клубээс гарч явахад нь папарацци нар зургийг нь авсан билээ. Тиймээс Лопес хайртыгаа эсрэг хүйсний хүмүүсийг идэвхийлэн сонирхож байна гэж хардах болов. Од бүсгүй харьцаагаа бага зэрэг хүйтэн болгосон нь ойлгомжтой. Касперын найз нөхөд өмнө нь түүнийг Лопест хайртайдаа биш, харин ашиг сонирхлын үүднээс дотносч халуун харьцаа үүсгэсэн гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, Смарт бол хөнгөмсөг явдалтай залуу аж. а. Сонирхолтой нь, дуучин бүсгүй ижил хүйстнүүдийн клубээс гарч байгаа Смартын гэрэл зургуудыг хараад ямар ч тайлбар хийгээгүй билээ. Харин тэнэг залуу “Би хаалга андуурсан юм” гэж хэлээд эвгүй байдалд оржээ.
Д.Ундрах 24tsag.mn