Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яруу найргийн төгөлд учирсан хоёр

2019-1-11
0
ЖИРГЭХ

Хөл хөдөлгөөн ихтэй таван шарын автобусны буудлаас баруунтайхан амьдардаг нийтлэлийн гол баатараа зорин алхах зуур тархинд олон бодол эргэлдэнэ. Ямархуу аж төрдөг бол, хэр ааш зантай хүмүүс бол гээд л. Ингэх сацуу их хотын гүн шөнөөс урьтаж, нүүрс хүчлийн хий хоолой хорсгохтой зэрэгцэн оройн тэсгэм жавар хацар алгадах нь нэн хэцүү. Ийн бэдэрсээр зорьсон газартаа ирэхэд долоон давхар хүрэн байр тэр хавьдаа л хамгийн өнгөлөг нь аж. Бидний зорьсон айл нэг давхарт байрлах бөгөөд цонхоо шар хөшгөөр чимсэн нь улам өнгө оруулжээ.

Зорьсон айлынхаа үүдээр ороход эгнүүлэн өрсөн гутал, хувцасны жижиг шүүгээ угтав. Цааш явбал авсаархан бичгийн ширээг дүүртэл өрсөн ном. Сайтар ажиглавал хос залуус ихэд нямбай, цэвэрч хүмүүс гэдэг нь илт.

Энэ байранд энгийн нэгэн хос аж төрдөг бөгөөд өнгөрсөн хавар МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэсэн. Сургуулиа төгссөн даруйдаа нөхөр Г.Барсболд нь 52 дугаар дунд сургуульд, эхнэр Д.Даваажаргал нь 62 дугаар дунд сургуульд ажилд оржээ.

Хэдийгээр сурагчид амарсан ч багш нарын ажил мундахгүй. Өглөө эртлэн босч тус тусын ажлын зүг явж, орой гэртээ учирна. Энэ л жишгээр тэд саяхан гэртээ ирцгээж. Нийтлэлийн баатар залуус маань ой хүрээгүй бяцхан ханхүүтэй.

Бяцхан үртэйгээ хамт гурвуулаа аз жаргалыг мэдэрч, элэг бүтэн амьдрахыг хүссэн ч тэд ажиллах ёстой. Тиймдээ ч нулимсаа дотогшоо эгшээн байж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод суух ээж, аав руугаа явуулсан байна. Г.Барсболд “Аав болсон тэр үеэс үүрэг, хариуцлага нэмэгдснийг ухамсарлаж, бусдын гар харж, залхуурч суух ёсгүй. Хүүгийнхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн бодол цаанаасаа л төрдөг юм билээ” гэв. “Хүүгээ их санаж байна. Зав чөлөөгөөрөө нэг очихсон” гэж эхнэр Д.Даваажаргал учирлав. Дөнгөж хорин хэдхэн настай энэ хосын ирээдүй хүү шиг нь торнин буйд итгэнэ. Хүүгээ зүүдэлж хоносон өдрүүд тэдэнд олон. Гэвч хүүтэйгээ уулзахын тулд өмнөх ажлаа амжуулж дундуур нь хэсэгхэн өдрийн зав гаргахыг хичээн ажиллаж байна. Магад хүүдээ очиж, түүнийгээ тэвэрнэ гэсэн бодол тэдэнд хүч өгдөг байх.

Тэдний хайрын түүх хачирхалтай сайхан. Учир нь яруу найраг тэднийг холбосон гэхэд хилсдэхгүй. МУБИС-ийн нэг ангид гурван жил суралцсаны эцэст хайр сэтгэлийн нэг учигт тохиожээ. Мөн шаггүй  найрагчид.

Г.Барсболд өнгөрсөн намар анхны яруу найргийн түүврээ өлгийдөн авчээ. Түүний хувьд дунд сургуульд байхаасаа утга зохиолд шимтсэн бөгөөд оюутан ахуй цагтаа их сургуулиудын яруу найргийн дугуйлан хэсч өөрийгөө хөгжүүлж ирсэн байна. Тэрбээр анхны шүлгийн түүвэрээ “Ялагдал” хэмээх нэрлэж өлгийджээ. Номыг нь дэлгэн үзвэл, Яруу найрагч Г.Хашбаатарын бичсэн өмнөтгөл байх. Энд “Энэ залуу ялагдав. Тэрбээр эс бичихийн дайнд ялагдав. Бичихгүй байхсан гэсэн мухар бодолдоо ялагдав. Дотроо шаналсан олон мэдрэмжүүдээ бичих ёстой ялалтад тэр ялагдаж хүрчээ. Бичихээс өөр арга үгүй, ял шийтгэлийг үүрч амьдрахаар тэр ялагдав” хэмээжээ. Өмнөтгөлийн энэ хэсэг тун их таалагдлаа. Түүний шүлгүүд Монголын уран зохиолд өөрийн гэсэн өнгө төрхийг авчирч, үеийн олон залуустаа танигдаж эхлээд байгаа юм.

Тэрбээр бидэнд шүлгээсээ сонордуулсан юм. 
“Энэ олон бурхадын алинд нь ч итгэх хийгээд эргэлзэх хүсэл нэгээхэн ч алга”
Бусдын орхисон дурсамжуудыг
Би өөрсдөд нь таалагдахаар засч
Буцааж зарах тухай бодсоор
"Бугын гээсэн эврийн дэргэд
Домгийн тэмээ мэт зогссон"
Дээр өглөөний зүүдийг үүрд хайрлаач
Эрх чөлөө гэдэг олон сонголтын дунд
Эдэлж буй шаналан гэж хашхирсан хүмүүнд
Сонголт гэдэг ялгаагүй даван туулахын нэр гэж хэлмээр байна
Үүний сацуу
"Мөр чинь биелж байхад 
Хормой чинь үл хөдөлнө" хэмээсэн
Хөгшин бийгээч самганыг
Хөх гэрлийн зүг хөтлөх сонсгоод уншиж өгмөөр байна...
 хэмээн  цовоо тунгалаг хоолойгоор уншив. “Яруу найраг гэдэг угтаа яруу байх ёстой” шиг. Түүний шүлгээс философийн гүн утга санаа мэдрэгдэнэ. Энэ нь магадгүй түүний бусдаас ялгарах онцлог байж мэднэ.

Эхнэр Д.Даваажаргал нь мөн утга зохиолд хайртай, шүлэг бичдэг. Мөн 62 дугаар дунд сургууль дээрээ утга зохиолын дугуйлан хичээллүүлдэг байна. Тэд оюутны амьдралынхаа ихэнх цагийг ном уншихад зарцуулжээ. Хоёр талаасаа хамжиж хураасан ном нь гурван 50-ийн шуудай дүүрэн гэнэ.

Аж төрөхүйн сайхныг ч, саарыг ч мэдэрч түүгээрээ гэгээн хүслээ дүүргэн амьдарч байгаа гэр бүл эднийх. Шүлэг бичиж буй нөхрийнхөө дэргэд ном уншин суух бүсгүйг харахад тааламжтай. Нэгнээ ойлгож хайрладгийн үлгэр жишээ болсон энэ хос ирээдүйг зорих эрмэг хүсэлтэй аж төрөн амьдарч байна. Бичгийн ширээндээ суухаараа цаг орой болсон үл анзааран байх нь тэдний  хийж буй зүйлдээ шаргуу ханддагийг илтгэнэ. Хоёулаа багш, хоёулаа утга зохиолд хайртай. Тиймдээ ч нэгнээ ойлгож хайрладаг байх гэмээр. “Багшийн цалин хаанаа ч хүрдэггүй. Гэлээ ч ажилтай яваа минь сайхан шүү дээ” гэж тэд ярих. Гэвч ийм бодол тээн амьдарна гэдэг бахархууштай.

Аливаа хүн эцэг эхийнхээ зовлон, жаргалыг мэдэрч аав, ээж болдог жамтай. Тэд энэхүү жамыг дагаж яваа залуухан эцэг, эх бас залуу яруу найрагчид билээ. Үүний адил олон хосууд амьдралынхаа төлөө тэмцэж буй гэж бодсоор эх орны минь мандах цаг тун удахгүй ирнэ дээ гэж итгэсээр буцлаа.

                                                                                       Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Бийширмаа (66.181.161.78)
    Аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсье.
    2019 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.160.90)
    Хөөрхөн юм аа. Сайн сайхны дээдийг хүсье!
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.59)
    Амьдралд аз жаргал сайн сайхныг хүсье хайр бүхнийг ялдаг гэдэг харуулсан үе үеийн залуусда үргэл жишээг харуулсан та 2рт аз жаргал хүсье илү их амжилт
    2019 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.27.214)
    хөөрхөн юмаа, сайхан хосдоо аз жаргал хүсье . Бэрхшээлд бүү бууж өгөөрэй, амьдрал хялбар биш тэхдээ даваад гарсны дараа сайхан шүү. Дүү нартаа амжилт хүсье
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Уртнасан (103.26.194.119)
    Амьдралд нь азжаргал сайн сайхныг хүсье. Хайр бүхнийг ялдаг гэдгийг харуулаад ѳг. Үлгэр дуурайлал болсон үеийн найзууд минь
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Са (202.21.124.129)
    Адууны хүн дууч Тэмээний хүн хараалч гэнэ Аавыгаа хэзээ ч дуулж яваагүй бодохоор Өр эмтрэн сууна би...Г.Б энэ шүлэг нь их таалагдсан шүү....
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • С (202.21.124.129)
    Амжилт хүсье
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Пүүжээ (66.181.160.154)
    hoyr nzdaa az jargal hvsiy. tsaashdiin uran buteel ni ulam ariwjin tsegleh boltugai.
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Az jargal husie
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Иргэн (59.153.114.59)
    Хөөрхөн ,гэгээлэг хосуудад аз жаргал хүсье
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.217)
    Yamar hoorhon gegeeleg yum be
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    2 цаг 19 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    3 цаг 3 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    4 цаг 0 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    4 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    5 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 26 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    6 цаг 14 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    7 цаг 43 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    8 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    8 цаг 43 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    8 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    8 цаг 55 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    8 цаг 58 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    9 цаг 9 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    9 цаг 25 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    9 цаг 59 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    10 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    10 цаг 33 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    10 цаг 37 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК