Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Банзрагч: Өнөөгийн гажуудлын эхэнд парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодоггүй байдал эрэмбэлэгдэнэ

2019-1-11
0
ЖИРГЭХ

“Эрх чөлөө, эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ, бусад улс оронтой харилцаж байгаагаа харах хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуулийн гавьяа” гэж тэр онцолж байна. Ардын Их Хуралд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 222-р тойргоос депутатаар сонгогдсон Долгорын Банзрагчтай ярилцлаа.

 

-Ардын Их Хурлын депутатуудыг сонгосон 1990 оны анхны ардчилсан сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болж байсан гэж дурсдаг. Сонгуулийн зарим тойрогт 70 гаруй хүн нэр дэвшиж байсан гэх юм билээ. Таны тойрогт өрсөлдөөн хэр байсан бэ?

-Би 222 дугаар тойргийн депутат. Их сонин тоо. Хоёрын тоо надад ээлтэй байдаг юм. Ардын Их Хурлын депутатуудын 16 дахь бүрэлдэхүүнийг анх удаа ардчилсан сонгуулиар зохион байгуулсан. Тухайн үед би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байлаа.

Манай үйлдвэр 1000 гаруй ажилчинтай. Нэг өдөр “Ардын Их Хурлын депутатын сонгууль болох юм гэнэ” гээд бүгд үйлдвэрийн хашаанд цуглачихсан байсан. Цуглааны дундуур ерөнхий инженер маань миний нэрийг дэвшүүлчихлээ. Сонгууль энэ тэрийн талаар ямар ч ойлголтгүй, нэр дэвших талаар юу ч бодоогүй зогсож байсан шүү, би. Нэрийг минь дэвшүүлэхэд “Нээрээ яагаад болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Тэгтэл нөгөө талаас Хөдөлмөрийн баатар цолтой ажилчны нэрийг дэвшүүлж байна. Дараахан нь манай бас нэг ажилчин ардчилал энэ тэр гэж явж байгаад нэр нь дэвшээд, гурвуулаа боллоо.

Үүнээс хойш сонгууль болтол сар гаруй хугацаа өнгөрсөн байх. Би тухайн үедээ уулзалт энэ тэр ч хийгээгүй, ажлаа хийгээд л явсан. Сүүлд сонсох нь ээ хотынхон бол айл айлаар орж, ухуулга сурталчилгаа явуулсан гэнэ билээ. Манай 222 дугаар тойргийн нөгөө нэр дэвшигч маань намайг бодвол айл хунараар ороод, яриа таниулга хийгээд байгаа сураг дуулдаж л байсан. Сонгууль ч боллоо, би яахав ажлаа тараад ирсэн хүн шөнө дөлөөр унтаж л байна биз дээ. Тэгтэл шөнө дунд 03-04 цагийн орчимд үүд нажигнатал нүдэж байна аа. Гараад очсон чинь хэдэн нөхөр “Дарга аа та сонгогдсон шүү” гэчихсэн зогсож байсан юм.

-Та тэгээд энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Ардчиллын анхны “амт” мэдрэгдсэн гэх үү дээ. “Дээрээсээ шигшиж шалгаруулахгүйгээр хамт олныхоо итгэл, томилгоогоор сонгогдлоо. Хэрэв дээрээс шалгаруулсан бол би ч мөдгүй байх даа” гэж бодогдож байв шүү.

-Нийгмийн шилжилтийг залах нүсэр хариуцлага хүлээж буй шийдвэр гаргах бүрэлдэхүүнд багтлаа гэж эмээгээгүй юу?

-Үгүй яахав, 1990 оны намар Ардын Их Хурал анхны хурлаа хийлээ. Арав хоног хуралдаад Улсын Бага Хурлыг байгуулж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг өгсөн. Ерөнхий сайдаа томилсон. Бас Ерөнхий шүүгч, Ерөнхий прокуророо томилсон. Энэ бол томилгооны их зөв хэлбэр байсан юм. Салбар, нийгмийн анги, аймаг, сум бүрийг төлөөлсөн 430 хүний санал хураалтаас томилогдон ажил авсан хүн чинь зөвхөн хуулийн дор ажиллана аа даа. Тэр хүмүүст аль нэг эрх мэдэлтэн, албан тушаалтнаас хамааралгүйгээр ажлаа явуулах эрх, бололцоо бүрэн байх нь лавтай биз дээ.

-430 депутат 76 хоног хэлэлцсээр Үндсэн хууль баталсны ойн өдөр энэ ням гарагт тохионо. 27 жилийн өмнө өдрүүдийг өнөөдөр дурсвал…?

-1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан процесс хамгийн зөв байж. Гагц намаас биш, аймаг, сум, аж ахуйн нэгж, хөдөлмөрийн хамт олноос гээд улсын хэмжээнд бүх л нэгж, олон нийтийн байгууллагаас нэр дэвшсэн сонгуулиас 430 депутат сонгогдсон. Ийм бүрэлдэхүүн Үндсэн хуулийг баталсан.

Төслийг бол нийт депутатуудаас сонгогдсон Улсын Бага Хурлынхан боловсруулаад, нийт ард түмнээр хэлэлцүүлсэн. Нэгэнт процесс зөв байсан болохоор сайн ч хууль болсон. Тухайн үед бид байгуулах гэж байгаа нийгмийнхээ талаар төсөөлөлгүй шахуу байсан хэр нь их нухацтай хэлэлцэж, баталсан юм шүү. Үүнтэй маргах аргагүй. Ганц би ч ингэж хэлж байгаа биш, бүгд л үүнийг хүлээн зөвшөөрдөг юм.

Гэхдээ би хувь хүнийхээ зүгээс Үндсэн хуулийн Гуравдугаар зүйл буюу Төрийн байгууллын талаарх оновчгүй шийдлээ гэж тухайн үедээ бодож байсан, одоо ч хэвээр.

-“Монгол Улсын төрийн байгуулал” гэдэг бүлэг шүү дээ. Таны хувьд ямар байр суурьтай байсан гэж?

-1990 онд байгуулсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэдэг хэлбэр Монгол Улсад яг тохирох байсан гэж боддог. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр энэ саналыг гаргаж байсан ч санал хурааж өгөөгүй юм.

Улсын Бага Хурлаас одоогийн парламент буюу нэг танхимтай байх саналыг дэвшүүлсэн. Тун адармаатай, шууд хэлэхэд ширүүн хэлэлцүүлэг үүн дээр өрнөсөн. Улсын Бага Хурлынхан өөрсдийн саналаа амиа тавих шахан хамгаалсан. Харин Ардын Их Хурлын депутатууд хэлэлцүүлгийн явцад нэг бол Ерөнхийлөгчийн засаглал, нөгөө бол хоёр танхим бүхий парламентын засаглалтай байх гэдэг дээр санал хуваагдаж, хэлэлцсэн дээ.

Нэг хуралдаанаар, нэлээн орой болсон хойно санал хураалт явуулаад Ерөнхийлөгчийн засаглалтай байя гээд санал нэгдчихсэн түүхтэй шүү. Гэхдээ үүнийгээ маргааш нь дахин авч үзээд, болохгүй юм байна аа гээд “унагасан”.

-Энэ тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй, тэр тусмаа залуус. Энэ талаараа та тодорхой ярьж өгөөч?

-Ардын Их Хурлын депутатууд маань нам энэ тэр гэхгүйгээр, аймаг аймгаараа бодлого, үзэл баримтлал, зарчмаа ярилцдаг байв. Тэр хурлын дараа бөөндөө зочид буудал руугаа унаагаар хүргүүлэхдээ санал хураалтын талаар ярилцсан. Буудалдаа очсон хойноо аймаг, аймгаараа дээрх шийдвэрийнхээ талаар нягталж “Ерөөсөө болохгүй зүйл бид хийчихлээ, өөрчлөхгүй бол болохгүй” гэж санал нэгдсэн. Харин нөгөө талд нийслэлийн депутатуудын дунд ч ийм яриа өрнөсөн талаар 340 дүгээр тойргийн Б.Сумъяа депутат дурсамждаа бичсэн байдаг юм.

Олон хоног маргасны эцэст Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэсэн санал ялимгүй олонхийн дэмжлэг авч батлагдаад шөнө дөл болсон хойно чуулган завсарласан нь тэр. Нийслэлийн депутатуудыг жижүүрийн машинаар чиглэл чиглэлээр нь гэрт нь хүргэдэг байж. Чуулган дээрх засаглалын хэлбэрийн талаарх маргаан автобус дотор үргэлжилж байхад ардчиллын талын нэг нь “За ингээд Монголд нэг хүний дарангуйлал тогтдог байжээ” гээд санаа алдсан гэдэг. Гэтэл О.Дашбалбар “Дарангуйлал гардаг юм аа гэхэд энэ муусайн Хувьсгалт намынхан лав чадахгүй, танайхнаас л тийм юм гарна” гэж хэлсэн байдаг шүү. Энэ дурсамж 2012 онд эмхэтгэсэн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд бий. Нэг хүний буюу Ерөнхийлөгчийн засаглал манайд болохгүй гэдгийг монголчууд мэдэрч байсны жишээ энэ.

Хоёр талд ийн хэлэлцээд маргаашийн хурлынхаа эхэнд дээрх шийдвэрийг өөрчилсөн юм аа.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр яг ийм байдлаар ширүүхэн, нухацтай хэлэлцсэн өөр асуудал зөндөө биз дээ?

-Гайгүй дээ. Хамгийн ширүүн “үзэлцсэн” нь депутатууд Ерөнхийлөгч, эсвэл хоёр танхимтай парламент гэсэн энэ асуудал байсан юм. Улсын Бага Хурлаас нэг танхимтай парламенттай, харин Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог байхаар төсөлд тусгасан байсан. Ингээд л ширүүхэн юм болж, санал хуваагдчихаад сүүлдээ харилцан буулт хийх маягаар шийдсэн түүхтэй. Тодруулбал, нэг танхимтай парламенттай, Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог байх зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгасан. Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын ч юм шиг засаглалын одоогийн хэлбэр ингэж эхэлсэн юм. Энэ бол өнөөгийн эдийн засаг, нийгэм, тэр тусмаа улс төрийн будлиан, бужигнааны нэг шалтгаан. Ер нь бол өнөөгийн гажуудлын нэгдүгээрт парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодоггүй байдал дугаарлагдана.

-Үндсэн хуульд уг нь төрийн байгууллын харилцаа, эрэмбийн талаар нэлээд тодорхой тусгасан байдаг?

-Бид батлахдаа төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч, төрийн гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газар гэсэн гурван институт харилцан бие биенээ хянах байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзээд баталж байсан. Гэсэн ч одоогийн нөхцөлөөс үзэхэд оновчгүй л болж таараад байна.  

Төрийн тогтолцооны гажуудлын өөр шалтгаан юу гэвэл нийгмийн ялгарал. Хөрөнгө чинээтэй улс өөрсдийгөө, хувь хувийн эрх ашгаа хамгаалах гэсээр өнөөдрийн нөхцөл байдалд хүрээд байна. Баян, ядуугийн ялгаа ихсэх хэрээр төрийн тогтолцоо дахь гажуудал лавширсаар байгаа. Яг одоо манай нийгэм эдийн засаг болон улс төрийн хувьд гажчихсан гэж би хэлнэ. Газраа ухаж л улсын хөрөнгө, сангаа сэлбэхээс өөргүй байна. Улс төрийн орчин бол Төрийн ордон төдийгүй нийслэлийн удирдлага, бүр цаашлаад аймгийн төвүүд, сумандаа ч талцаж, хуваагдсан байдалтай. Дүр зураг нь хаа хаанаа ижилхэн.

Үүний буруутан хэн бэ? Хүн бүхэн үүнийг асуудаг. Нэг хэсэг нь буруу хүн сонгосноос, нөгөө хэсэг нь хуулиа биелүүлэхгүй байгаагаас гэдэг. Хүний тухай асуудлыг хөндөхөд, үеийн үед л өмнөх парламент энэ удаагийнхаас хамаагүй дээр чадавхитай байсан гэдэг биз дээ. Дараагийн сонгуулиар бүрэлдэх парламент тэгэхээр одоогийнхоос дор байх нь. Шинэ нь хуучнаасаа муу байгаа талаар бид 27 жилийн турш, 8 парламент дамжин ярьсаар байна.

Хуулийн засаглалын тухайд бол хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг, хянадаг, хэрэгжүүлдэг тогтолцоо нь хангалтгүй байна. Ингээд нийлүүлээд харахаар тогтолцоонд гол асуудал байна гэж харагдаад байгаа юм. Өөр онош байхгүй. Тогтолцооны гажуудлаа засахгүйгээр цааш явахгүй гэж л харагдаж байна.

-Тиймээс л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд 2017 онд бэлтгэл ажлыг хангасан. Түүврийн аргаар сонгогдсон иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нэгтгэн улс орон даяар танилцуулж, саналуудыг нэгтгэн төсөл боловсруулаад байгаа?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ихээхэн маргаан дэгдээдэг. Тэр тусмаа хэн өөрчлөх вэ гэдэг дээр. Парламент болгоныг Үндсэн хуульд “гар хүрэх” эрх байхгүй гэдэг. Тэгвэл хэнд ийм эрх байгаа юм.

Юуг, хэрхэн өөрчлөх вэ гэдэг нь л чухал болохоос биш, хэн өөрчлөх вэ гэдэг нь хоёрдугаар асуудал. Зөв өөрчлөлт хийж чадвал хэн байх нь чухал биш. Яг одоогийн нөхцөл байдлаас дүгнээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ойрын хугацаанд хийж чадахгүй болов уу гэж би харж байна. Өөрөөр хэлбэл, үеийн үедээ “Энэ Их Хуралд Үндсэн хуулийг өөрчлөх эрх, чадамж байхгүй” гэсээр байвал зовлонтой доо. Одоогийн Улсын Их Хурлын 76 гишүүнийг муухай гээд байна. Үүний өмнөх 76-г ч бас муухай л гээд байсан. Дахиад шинээр 76 гишүүн сонгогдоод ороод ирлээ гэхэд тэднийг муухай л гээд сууцгааж байна. Тиймээс нэн тэргүүнд тогтолцооны гажуудлыг засах, зөв болгох өөрчлөлт хэрэгтэй.

Үүнийг эцэслэх нэг гарц бий гэж би хардаг. Улсын Их Хурал маш өргөн хүрээтэй комисс байгуулаад, нийгмийн бүх давхарга, салбар бүрийн төлөөллийн саналыг тусгасан төслийг боловсруулах нь зүйтэй. Тэгээд 1990 он шиг зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх 400, хамаагүй 500 хүний бүрэлдэхүүн бүхий бүтцийг сонго. Салбар, аймаг, сум, нийгмийн давхарга гээд бүхий л нэгж, бүтцийн төлөөлөл бүхий энэ бүтцээрээ төслөө хэлэлцээд  батлах юм бол маргаан гарахгүй. Аль нэг нам Үндсэн хуулийн автор болохгүй. 1992 оны Үндсэн хууль бол бүх ард түмний бүтээл гэдэг. Яг үүн шиг, бүх нийтийн бүтээл болох юм.

Бүх ард түмний бүтээл болгож чадахгүй л бол Үндсэн хуулиар хоёрын хооронд битгий оролдоосой. Ул суурьтай, судалгаатай, бүх талын саналтай, нийтлэг эрх ашгийг хангах зорилгоор дорвитойхон барьж авах хэрэгтэй. Эс бол органик хуулиудаа засаж, өөрчлөх байдлаар нийгэм, эдийн засгийн амьдрал дахь гажуудлуудыг засах бололцоо бас бий. Наад зах нь эрх мэдлийн хуваарилалтыг органик хуулиудын хүрээнд өөрчилж болно. Хуулийн зохицуулалтуудыг сайтар нягтлан, оновчтой болгож чадах юм бол их олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ шүү. Жишээлбэл, хууль гарах бүрийд л чимэг зүүлт нэмж байгаа аятай Ерөнхийлөгчийн эрх хэмжээг нэмэгдүүлсээр одоо бол юм бүгдийг мэддэг болчихлоо. Засгийн газрын Ерөнхийлөгч юм уу, Ерөнхийлөгчийн Засгийн газар ч юм уу ойлгогдохгүй болчихоод байгаа шүү дээ.

-Хорин долоо дахь жилийн ой нь тохиож буй Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг өнөөдөр онцолж ярих ёстой. Алдаа, эндэгдлийг нь та дүгнэж, гарц шийдлийг хувьдаа эрэлхийлж байдаг юм байна. Тэгвэл ололт нь юу байсан бэ?

-Энэ Үндсэн хууль ардчилал, зах зээлийн нийгмийг байгуулах замыг нээж өгсөн. Үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Хүн бүгд өнөөдөр их бага хэмжээгээр бухимдалтай байна. Гэхдээ Монгол хөгжиж байгаа шүү. Хүн бүгд мэдэх, эс мэдэхийн завсарт ч юм уу, бухимдахдаа ч тэр юм уу Үндсэн хуулийг муу хэлээд л байдаг юм. Эрх чөлөө, эдэлж хэрэглэж байгаагаа, бусад улс оронтой харилцаж буйгаа харах хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Хоёрдугаар бүлэг бол маш сайн зохицуулалттай, би хувьдаа “онц” гэж дүгнэдэг.

Ярих яриа хэмжээтэй, орох газар зааг заалттай гэх зэргээр юмс бүгд хэм хэмжээтэй. Өмнө нь бид том машины эрэг шураг шиг л байлаа шүү дээ. 1990-ээд онд түүнийг зад татсан, ингэхдээ ардчиллаа бас гажуудуулчихаад байгаа юм. Ардчиллыг хүссэн бүгдээ хийж болно гэж ойлгочихсон. Чиний эрх чөлөөгөөр миний эрх чөлөө хязгаарлагдана гэдэг зарчмыг бүрэн ухаараагүй. Ер нь эрх чөлөө гэдэг хүнд саад болохгүй амьдрах гээд л ойлгочиход болох юм. Яг үүнийг Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт бүрнээ, бүр илүүдүүлсэн хэмжээнд тусгасан шүү.

-Депутатууд Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн 76 өдрийн чуулганы талаар сонирхолтой дурсамжаасаа дэлгэдэг. Ярилцлагын төгсгөлд Та манай сонины уншигчидтай тэр өдрүүдийн дурсамжаасаа хуваалцаач. 1992 онд хуралдсан 76 өдрийн чуулганаас алийг нь онцлох вэ?

-Төслийн хэлэлцүүлгийн үеэр хурал хаяна гэдгийг би үзүүлж байлаа. Нийслэлийн талаар хэлэлцэж байв. “Төрийн төв байгууллагууд байрлаж байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэнэ” гээд төсөл ороод ирлээ. Тэгэхээр нь энэ дунд яг нийслэл аль юм гэхээр байхгүй болчихоод байна, тиймээс “Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн” гэж цохох нь зүйтэй гэж санал гаргав. Хэд хоног үзлээ, оруулж өгдөггүй дээ. Сүүлдээ би чинээндээ тултал бухимдаж, үдийн хоолонд ороход 30 минут хэр дутуу байхад тэсэлгүй суудлаасаа өндийгөөд чанга дуугаар хэллээ. “Улсын Бага Хурлынхаан, та нар бидний үгийг сонсохгүй, саналыг авахгүй юм бол бид харилаа. Чаддаг юм бол та хэд Үндсэн хуулиа батлаарай. Явцгаая” гэсэн чинь манай эгнээнийхэн тэр чигээрээ босоод ирсэн. Бид ч хурал хаяад гарлаа. Гэхдээ үдийн цайны дараа бүгд эргэж хуралдаа суугаад, асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцээд явж билээ.

-Танд баярлалаа. Сайн сайхныг хүсье. 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.27.37)
    ЕРӨНХИИЛӨГЧИИГ УИХ СОНГОДОГ БАИСАН БОЛ МОНГОЛЫГ ЗАРААД ДУУСЧИХСАН БАИХ БАИЖ ДЭЭ
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.12.4)
    ЗААССССС Улсаа сөнөөсөн, үйлдвэрүүдээ устгасан, авилгал, улс олон нийтийн өмчийг хулгайлах гэми хэргийг гавъяа хэмээн тунхагласан ҮХ гэсэн үг болдог тасархай модон морийг сүлдэндээ тахьсан ҮХМЭЛ,ЧУХАМ Л ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН ҮХ ХУУЛИЙГ БАТАЛСНЫГАА ГАВЪЯА ГЭЭД БАЙГААМУУ? ТҮЙ МАЙ ЧИ
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.12.4)
    ЗААССССС Улсаа сөнөөсөн, үйлдвэрүүдээ устгасан, авилгал, улс олон нийтийн өмчийг хулгайлах гэми хэргийг гавъяа хэмээн тунхагласан ҮХ гэсэн үг болдог тасархай модон морийг сүлдэндээ тахьсан ҮХМЭЛ,ЧУХАМ Л ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН ҮХ ХУУЛИЙГ БАТАЛСНЫГАА ГАВЪЯА ГЭЭД БАЙГААМУУ? ТҮЙ МАЙ ЧИ
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК