зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Урбанек”-ийн Б.Лхагважав гэж хэн бэ?

2019-2-27
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Б.Лхагважав 1969 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Аав Базарсадын Баатаржав нь ЗХУ-ын Москвагийн Радио технологийн дээд сургуулийг төгсөөд Завханы холбооны ерөнхий инженерээр ажиллах болох үед ээж Алтанхуягийн Дондовсамбуу нь УБДС-ийг Хими-биологийн багш мэргэжлээр төгсч таарсан байна. Залуу боловсон хүчнүүд нутагтаа ажиллаж байхад нь Б.Лхагважав мэндэлсэн ажээ. Аав нь Холбооны дээд сургуульд 20 гаруй жил багшлахдаа энэ салбарын бүхий л сэхээтнүүдийг бэлдэж өгсөн ачтан юм байна. Холбооны АТС технологийн аналоги системийн хамгийн том мэргэжилтэн нь аав байжээ. Харин ээж нь Зоос гоёлд 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлд өөд болтлоо Урт цагааны гоёл чимэглэлийн газар мастераар ажиллаж байжээ

Баримт 2.

Гэргий Ариунтуяа нь боксын дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн охин аж. Банди багш гэргий Цэцэгдэлгэрийн хамт математикийн анги дүүргэсэн. Тэдний том хүү Энхжаргал нь АНУ-ын Мичиганы их сургуульд эдийн засаг, математикийн чиглэлээр суралцжээ.Түүний хувьд 1988 онд Польш Улсад төгссөн оюутануудын нэг. Тухайн үед нийгэм, эдийн засгийн өөрчлөлт ид өрнөж байсан цаг. Энэ үеэс Монголоос хурганы арьсан дээл хийж аваачиж зардаг байжээ. Тэрбээр Монголоос анх зургаан ам.доллартай хилийн дээс алхаж, хичээл эхлэхэд 12 хоног дутуу байсан тул зах дээр гарч бараг л Польшоор мэндэлж сурахаасаа өмнө оймс, цагаан бээлий аваачсанаа борлуулсан түүхтэй.

Баримт 3.

Хурган дотортой дээл зардаг оюутан хүүгээ харсан аав нь “Миний хүү контейнерээр наймаа хийхгүй бол наадахыг чинь ямар юмных нь наймаа гэх вэ дээ” гэж хэлсэн нь ой тойнд нь үлдэж, ганзагаас контейнероор бараа зөөх том алхам хийх болсон байна.

Баримт 4.

Ингээд 1991 онд Польш дахь Венера цууны үйлдвэрт очиж хоол амтлагч оруулж эхэлсэн бөгөөд 1993 онд “Урбанек” компани дээр очиж гэрээ байгуулан Монгол руу оруулж эхэлсэн байна. Урбанек компаник ингэж л байгуулагдсан түүхтэй.

Баримт 5.

Монголд болох нийгмийн өөрчлөлтийг тус улсад харсан болохоор Польшийн үндсэн хуулийг орчуулах санаа төрж, эх хэл дээрээ хөрвүүлж байсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Баримт 6.

Түүний автороор тодорхойлогддог “Урбанек” компани 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ихэнх бүтээгдэхүүнээ Польш Улсаас оруулж ирдэг байна.

Баримт 7.

Энэ ч утгаар түүнийг “Урбанек” Б.Лхагважав хэмээн цоллож, уг нэрээр нь иргэд андахдахгүй таних билээ.

Баримт 8.

Тэрбээр чөлөөт цагаараа уран зураг зурах сонирхолтой бөгөөд уртын дуу судлах дуртай гэнэ. Энэ нь өвөө, ээж хоёроос нь улбаатай аж. Өвөө нь нутаг усандаа алдартай уртын дууч, уяач, бөх байжээ.

Баримт 9.

Б.Лхагважав өвлийн идэр есийн хүйтэнд харзны усанд ордог заншилтай. 

Баримт 10.

Түүнийг зөвхөн бизнесмен, улстөрч гэж харж болохгүй ээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр сонгодог урлагийг дэмжигч, уран бүтээлч бөгөөд гимнастикийн спортын хоёрдугаар зэрэгтэй.

Баримт 11.

Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, Урбанек компанийн ерөнхийлөгч, Гимнастикийн холбооны ерөнхийлөгч гээд гурван ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг давхар дээлтэн юм.

Баримт 12.

“Урбанек”-ийн Б.Лхагважавын талаар сайн, муу мэдээ сүлэлдсэн байдаг. Муу мэдээ гэвэл Гемнастикийн холбооны байрныхаа арын газрыг зарсан гэх хэрэгт нэр нь холбоотой гэх. Энэ талаар гимнастикийн тамирчид бараг л үлгэр шиг ярих ярих юм билээ.

Баримт 13.

Тэрбээр гурван ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашихаас гадна “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн, УИХ-ийн сонгуульд хүртэл нэр дэвшиж явсан удаатай.

Баримт 14.

Тодруулбал, тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшихдээ Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Ц.Батбаяр нартай өрсөлдсөн юм.

Баримт 15.

Сонгогчидтой уулзалт хийх бүртээ хувийн тоглолт хийж, намын нөхөд болон нэг тойрогт нэг намаас хамт дэвшиж буй хүмүүсийнхээ дургүйг нэлээд хүргэсэн байдаг.

Баримт 16.

2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын гишүүнээр элссэн. Энэ үед иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй хандсан юм. Учир нь “Үндэсний соёмбо” хөдөлгөөнөөр дамжуулж, МАН-ыг харлуулсан атлаа намдаа шургаллаа гэж иргэд шүүмжилсэнтэй холбоотой.

Баримт 17.

Гудамжны тэмцэгчдээс улс төрийн намын нөмөрт шургасан иргэний хөдөлгөөнийхний жагсаалт О.Магнай, Ж.Батзандан, Б.Лхагважав гээд үргэлжилдэг.

Баримт 18.

Б.Лхагважавыг 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлаар МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр томилсон. Тухайн үед С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар ерөнхийлөгчид өрсөлдөж байв.

Баримт 19.

МҮХАҮТ 118 ажилтантай, жилд дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ төсвийг захиран зарцуулах эрхийг Б.Лхагважав 2015 оноос эдэлсэн.

Баримт 20. 

Ингэхдээ тус байгууллагын удирдах албан тушаалтнуудыг дөрвөн жилд нэг удаа Удирдах зөвлөлийн хурлаар томилдог бөгөөд дүрмээрээ улиран сонгогдох эрхтэй байдаг байна.

Баримт 21.

Б.Лхагважав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улстөрчдөд хоёр их наяд төгрөг ч үнэ цэнэгүй, хоёр төгрөг ч үнэ цэнэгүй. Учир нь тэд энэ мөнгийг өөрсдөө олдоггүй. Уурхайчдын хөлсөө дуслуулж төлсөн татварын мөнгийг юман чинээ бодохгүй цацдаг” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ түүний эл шүүмжлэлд  иргэд тийм ч итгэл үнэмшилтэй хандаагүй юм. Учир нь тэрбээр гудамжны жагсагчаас нөлөө бүхий улстөрчдийн ивээлийг хүртсэн учир ам, ажил хоёр нь зөрдөг гэж дүгнэсэн удаатай.

Баримт 22.

Б.Лхагжавыг МҮХАҮТ-ыг тэргүүлэх хугацаанд Монголын бизнесийн орчин 20 байраар ухарчээ. Түүнийг МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн ерөнхийлөгчөөр томилогдох үед буюу 2014 онд 56 дугаарт жагсаж байсан аж. 

Баримт 23.

Энэ талаар өчигдөр телевизод өгсөн ярилцлагын үеэр “Монгол Улсын эдийн засаг 2013, 2014 оны үед -1 бланст хүрсэн. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг долоон хувь хүрч өслөө. Эдийн засаг долоон хувьд хүрэхэд танхимын үүрэг оролцоо асар их байсан. Энэ хугацаанд Өршөөлийн хууль гаргаж, 17 аж ахуйн нэгжид эрх чөлөө олгож, дөрвөн их наядыг эдийн засгийн эргэлтэд оруулсан гэх мэтээр гурван Засгийн газартай хамтран ажилласан. Хасах бланс заасан эдийн засгийг нэмэх тоо руу оруулахад бидний гавьяа маш их бий” гэж өөрийгөө онцолсон юм.

Баримт 24.

Түүний эл үгэнд танхимын ерөнхийлөгчид өрсөлдөж буй өрсөлдөгчид хатуухан хариулт өгсөн юм. Тодруулбал, эдийн засаг хасах блансаас нэмэх рүү шилжсэнд танхим ямар ч оролцоогүй. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялагын салбарын түүхий эдийн ханш өссөнөөс үүдэж, Монголын эдийн засаг сэргэж байна. Нөгөөтэйгүүр, компаниудад өршөөл үзүүлсэн гэлээ. Үүнийг та биш харин нэр бүхий улстөрчид санаачилж, хуулийг нь батлуулсан. Тийм атал та сайн нэрийг өөртөө наах гэж оролдох хэрэггүй гэсэн. Тэдний эл хариултын араас Б.Лхагважав үг хэлж чадаагүй юм.

image

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн сонгуульд “Ард”-ын Ч.Ганхуяг, “Урбанек”-ийн Б.Лхагважав, "Буян"-гийн Б.Жаргалсайхан, “UFC”-гийн О.Амартүвшин болон “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нар өрсөлдөж буй. Танхимын ерөнхийлөгчийг маргааш болох сонгуулиар тодруулах учиртай. Сунгаанд оролцож буй нэр дэвшигчийн талаарх цуврал баримтыг хүргэж байна. Ингээд “Урбанек”-ийн Б.Лхагважавын талаарх баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • harry (202.21.114.139)
    niseh deer huntei haritsaj bgaag ni harahad estoi maraalgui hunii tod jishee bolood yavj bsan daa.muuhai aashtai huuhnees 7 dor yardag sdaa bsan..........
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (91.57.249.126)
    Салат л дамладаг хүн шүү дээ. Үхсэндээ мундаг байх вэ. Гэхдээ манай улсын ерөнхийлөгч нээрээ ямар хүн билээ. Түүнтэй харьцуулахад ч нээрээ тэнгэрийн амьтан болох юм байна. Архи спиртээр биш алаг саладаар баяжсан шүү дээ.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.26.251)
    АНЗААРАХАД ХУВИА ЖААХАН ХИЧЭЭДЭГ ГЭХ ҮҮ ХАМТЫН ХҮЧИЙГ ҮНЭЛДЭГГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ЦУГ НЭР ДЭВШИГЧИДДЭЭ ЖИЙЛГЭЖ БАЙЖ ЭЭ ДЭЭ.ХУВИА ХИЧЭЭЖ БИ БИ Л ГЭДЭГ ЗАН Л ТААЛАГДСАНГҮЙ.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • ааа (212.139.84.219)
    Лхагважав бол чадалтай, мэдлэгтэй, ухаантай ер нь дун догь, сүрхий мундаг хүн. Харин, Худалдааны танхимын дарга хийснээс хойш шал өөр болсон байна лээ. Яагаад зарим хүмүүс алдар нэрд хүрч, эрх мэдэл, алба тушаалын оройд очихоороо ийм сонин болчихдог юм болоо. Арай дэндүү өөрчлөгдсөн байна лээ. Ихэрхүү, дээрэлхүү, амьдралаас тасраад явчихсан, тун зальжин... ер нь хүнээ байсан байна лээ. Энэ мэссэжийг үзээд дүгнэлт хийнэ бизээ. Уг хүн нь их давгүй, гайгүй хүн шүү дээ уг нь.
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин (103.26.195.45)
    их хурлын гишүүн өмхий амт Амарзаяагаас дор амьтан гэж бодхоор өрөвдөөд байдаг юм.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.195.131)
    Польшоос өмхий ногоо оруулж ард түмнийг хордуулдаг увайгүй новш доо.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    polshoos baraa oruulj bayjsanaas oor yuch ugui l hyn baina shdee
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Цагаан шүхэрт (59.153.113.170)
    Лхагважав бол Монголын шлдэг эдийн засагч, улс төрч, манайхан олигтойгоо үзэж чаддагггүйн үлгэрээ түүн дээр ч гаргасаар ирсэн гаргаад ҮХАҮТ * ийн ерөнхийлөгчөөр энэ удаа сонгосонгүй бололтой. Харамсалтай. Уг нь МУ - ийн ерөнхий сайд байх хүн.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.179.53)
    Өөдгүй муу шар шувуу гэдгийг нь дэндүү олон хүн мэднэ.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    dor bichsen hun uneng l helj - biee unelegch gej. yostoi muuhai hudalch, muu sanaatai, urvagch zantai adgiin nohoi shuu dee.
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.192.43)
    Лхагважав мэдлэгтэй , ойлгомжтой ярьдаг , элдэв юманд орооцолдож сэвтээгүй хүн шиг санагддаг.
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Иргэн (103.57.93.175)
    Лхагважав нямбай цэгцтэй улс төрч?!... Харин баялаг бүтээгч гэдэг сайхан нэрийн дор жинхэнэ луйварчид хамгаалагддаг юм байна гэж ойлгосоншдээ?! ЖДҮ мэтийн бага хүүтэй зээлийг цөлөмдөг луйварчид өрөө ч төлдөггүй муухай бузарууд үөндөөшдээ?!
    2019 оны 03 сарын 03 | Хариулах
  • Лхагважав гэж нүд нь аягандаа эргэлдсэн (192.82.65.56)
    нүд нь аягандаа эргэлдсэн ОЛЗ АЛБАН ТУШААЛЫН төлөө эхийгээ ч худалдах авиртай хачин гар даа энэ Лхагважав. нэг бол хуульч, сэтгүүлч, эдийн засагч физикч гээд эзэмшээгүй мэргэжил үгүй!!! Хиншүү Ганбаатар шиг ХУДАЛ дүр эсгэх дамжаанд сурсан гар даа. Даршилсан ногоо зардаг дамын наймаачин, татвараас зугтаж хахуулиар амьдардаг энэ гөлөг одоо зайлах цагнь болсон!! Тараа таниулсан бузар хог!!!
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.195.217)
    Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нам хооронд “биеэ үнэлж явдаг” хогийн шар шувуу шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • GAAX tyi (202.21.106.162)
    Xyn chanargyi xyn dee
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Баттомор (103.229.123.228)
    Лхагважав мундаг. Урбанек салат ч тасархай. Тууний хучээр бид НОТ ийн буцаан олголт авдаг болсон. Ийм л хунийг дэмжиж баймаар бна. Амжилт хусэе!
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
    • ОЛЗ АЛБАН ТУШААЛЫН төлөө эхнэрээ ч зарах магадгүй нөхөр
      ОЛЗ АЛБАН ТУШААЛЫН төлөө эхийгээ ч худалдах авиртай хачин гар даа энэ Лхагважав. нэг бол хуульч, сэтгүүлч, эдийн засагч физикч гээд эзэмшээгүй мэргэжил үгүй!!! Хиншүү Ганбаатар шиг ХУДАЛ дүр эсгэх дамжаанд сурсан гар даа. Даршилсан ногоо зардаг дамын наймаачин, татвараас зугтаж хахуулиар амьдардаг энэ гөлөг одоо зайлах цагнь болсон!! Тараа таниулсан бузар хог!!!
      2019 оны 02 сарын 27
    • Зочин
      Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нам хооронд “биеэ үнэлж явдаг” хогийн шар шувуу шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.
      2019 оны 02 сарын 27
  • Зочин (64.119.19.229)
    Alag salat zardag agaa
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
    • Готов
      Өршөөлийн хууль гэгч луйварчид санаачлан бүх өр татвараа хүчингүй болгуулсан. 30 их наяд төгрөг нуугдаж байсныг ил болгож их ашигтай юм боллоо гэж тархи угааж худлаа чалчсан өчнөөн өрөө хүчингүй болгуулсан этгээд бол энэ Лхагважав
      2019 оны 02 сарын 27
  • Зочин (202.126.89.64)
    Салад зардаг хүн
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    15 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    36 мин
  • Д.Баатаржав: Аав минь М.Цэвэндорж начны цолонд хүрээрэй гээд хул даага бэлэглэсэн нь санаанаас гардаггүй юм
    39 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    47 мин
  • Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
    49 мин
  • ӨНӨӨДӨР: Шинэ намыг татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан мэдээлэл өгнө
    1 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 34 хэм хүрч хална, оройдоо хотын зүүн хэсгээр бороо орно
    1 цаг 12 мин
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    16 цаг 16 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
    16 цаг 48 мин
  • Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
    16 цаг 57 мин
  • Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
    17 цаг 3 мин
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 11 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    17 цаг 58 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    18 цаг 14 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    18 цаг 19 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    19 цаг 3 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    19 цаг 10 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    19 цаг 15 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    20 цаг 1 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    20 цаг 4 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК