Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор “Зуны ээлж”-дээ буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 24 хүртэлх хугацаанд 6000 гаруй хүүхэд хүлээн авсан байна.
Олон улсын ээлжээр Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Сингапур зэрэг улс орны нийт 100 хүүхдийг хүлээн авчээ.
2025 оны амрагчдад зориулан 28 нэр төрлийн төсөлт хөтөлбөр хэрэгжүүлжээ. Уламжлалт урлаг, спортын төсөлт хөтөлбөрүүдээс гадна 2025 оны зун шинээр керамик урлал, цаасан нугалбар, лего ровотын төсөлт хөтөлбөрүүд нэмэгдсэн байна гэж ГХНХЯ-аас мэдээллээ.