Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2 дугаар шатны бүртгэл үргэлжилж байна. Тодруулбал, 2-р шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Энэ удаагийн бүртгэлд 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой юм.
2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнөөдрийн 12:00 цагийн байдлаар 10643 хүүхдийн хүсэлтийг ирүүлсэн байна.