Сурвалжилга : Өөртөө зориулах 10 минут
Өдөр тутмын амьдралдаа бид маш их зүйлийг зохицуулж, олон зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэвч бидний сэтгэл санаа, амьдралын чанар нь зөвхөн томоохон үйл явдлаас биш өдөр тутмын жижигхэн, эерэг дадлуудаас ихээхэн хамаардаг. Судалгаагаар, өдөрт ердөө аравхан минутыг зөв дадалд зориулснаар сэтгэл санаа тогтворжиж, ажлын бүтээмж нэмэгддэг нь тогтоогджээ.
1.Бясалгал хийх
Бясалгал нь сэтгэл санааг тайвшруулж, стрессийг бууруулдаг. Өдөрт 10 минут бясалгал хийх нь сэтгэл санааг тогтворжуулж, төвлөрөл нэмэгддэгийг судалгаагаар тогтоожээ. (Harvard Health)
Оюутан Г.Ану “Өглөө босоод зөөлөн ая тавиад бясалгал хийх нь тайвширч, тухайн өдрийг эхлүүлэх эрч хүчийг өгдөг”
2.Сунгалт хийх - Биеийн сэргэлт
Биеийн хөдөлгөөн, ялангуяа сунгалт нь булчингийн ядаргааг бууруулж, биеийн сэргэлтэд тустай.Судалгаагаар, өдөрт 10 минутын сунгалт хийх нь биеийн хөдөлгөөний эрч хүчийг нэмэгдүүлдэг гэж үздэг (PMC).
Оффисын ажилтан Б.Бадамсүрэн “Өдөрт гурван удаа таван минутын сунгалт хийдэг. Энэ нь биеийн чилээ гаргахаас гадна нурууны өвдөлт буурч ажилдаа төвлөрөх боломж олгодог”
3. Өдрийн тэмдэглэл
Өдөр тутмын тэмдэглэл нь сэтгэл санааг тэнцвэржүүлж, өдрийн туршид тохиолдсон эерэг зүйлсийг санахад тусалдаг. Судалгаагаар, өдөр бүр эерэг зүйлсийг тэмдэглэх нь сэтгэл санааг сайжруулдаг болохыг тогтоосон байна (Psychology Today).
Драмын дугуйлангийн багш О.Цолмон “ Өдрийн тэмдэглэл бичиж сурах хүн болгонд хэрэгтэй зүйл. Тухайн өдөр сайн ч бай, муу ч бай тохиолдсон бүх зүйлсээ бичих нь сэтгэлийн зовуурийг багасгаж, бухимдахаас сэргийлдэг.”
4. Инээмсэглэл
Инээмсэглэл нь тархинд эерэг мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг сайжруулдаг. Судалгаагаар, инээмсэглэх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг сайжруулдаг болохыг тогтоосон байна (Harvard Gazette).
5. Байгалийн нөлөө
Гадаа гарах нь нарны гэрэлд өртөх, агаарыг амьсгалах зэрэг нь сэтгэл санааг сайжруулдаг. Судалгаагаар, гадаа гарах нь стрессийг бууруулж, сэтгэл санааг сайжруулдаг болохыг тогтоосон байна (Harvard Gazette).
Оюутан Д.Буянжаргал “ Долоо хоногтоо юм уу хоёр долоо хоногтоо нэг удаа ганцаараа байсан ч хамаагүй заавал ууланд алхалт хийдэг. Байгальтайгаа ойр байх нь сэтгэл санааг засаж тайвшруулдаг”
Өдөрт ердөө 10 минутыг зөв дадалд зориулснаар таны бие болон сэтгэл хоёр сэргээд зогсохгүй, өдөр тутмын стрессийг багасгаж, аз жаргалыг мэдрүүлэх “түлхүүр” болно.
Эдгээр энгийн зуршлууд нь таны өдрийн турш эрч хүч, эерэг энерги авчирч, амьдралын чанарыг мэдэгдэхүйц дээшлүүлнэ.
Өдөрт ердөө 10 минут – таны аз жаргалын түлхүүр!
Өдөр тутмын амьдралдаа бид маш их зүйлийг зохицуулж, олон зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэвч бидний сэтгэл санаа, амьдралын чанар нь зөвхөн томоохон үйл явдлаас биш өдөртутмынжижигхэн, эерэг дадлуудаас ихээхэн хамаардаг. Судалгаагаар, өдөрт ердөө аравхан минутыгзөв дадалд зориулснаар сэтгэл санаа тогтворжиж, ажлын бүтээмжнэмэгддэг нь тогтоогджээ.
О.Удвал