
БНСУ-н эрдэмтэд үзэгчид кино театруудад нүдний шил хэрэглэлгүйгээр 3D
кино үзэж болох талаар судалгаа хийж, ийм боломжийг бий болгохоор
ажиллаж байгаа ажээ.

БНСУ-н эрдэмтэд үзэгчид кино театруудад нүдний шил хэрэглэлгүйгээр 3D кино үзэж болох талаар судалгаа хийж, ийм боломжийг бий болгохоор ажиллаж байгаа ажээ. Нүдний шил хэрэглэлгүйгээр 3D дүрсийг харж болдог систем нь 3D зурагт, Nintendo-гийн 3D тоглоом НTC Evo 3D гэх мэт зарим ухаалаг гар утасны дэлгэцэнд байдаг билээ. Энэхүү систем нь нь онцгой шүүлтүүрээр бүрхэгдсэн дэлгэцээр гэрлийг баруун, зүүн нүдэнд өөр өөрөөр тусган 3D хэмжээсийг үүсгэдэг байна. Харин кинотеатрт нүдний шилгүй 3D хэмжээст киног үзүүлэхийн тулд дэлгэцийн ард тусгай гэрэлтүүлэг тавих хэрэгтэй болдог аж. Гэхдээ ихэнхи кино театруудад ийм технологийг ашиглах боломжгүй байдаг байна. Мөн кино театрт зохицсон цөөн гэрэлтүүлэг байдаг ч энэ нь маш их үнэтэй бас эв дүйгүй хийгдсэн байдаг аж. Эрдэмтдийн мэдээлж буйгаар кино театрт төгс зохицсон гэрэлтүүлэг хийх нь хэцүү ч боломжгүй зүйл биш аж. Мөн тэд нүдний шилгүйгээр 3D кино үзэх технологийн шинэчлэлтийг 3D кино бүтээдэг компаниуд ч ихээр сонирхож байгаа гэжээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)