
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг сурталчлах,
нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг нэг дороос хангах зорилготой “Намрын
ногоон өдрүүд 2012” үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 25-аас 10 дугаар
сарын 2-ны хооронд “Мишээл экспо” төвд үргэлжилнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг сурталчлах, нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг нэг дороос хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд 2012” үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 2-ны хооронд “Мишээл экспо” төвд үргэлжилнэ.
Долоо дахь удаагаа зохион байгуулж буй яармагт 800 орчим иргэн, аж ахуй нэгж, 70-80 орчим хүнс үйлдвэрлэгч оролцох ажээ. Нийслэлийн хүн амын 10 хувь нь энэхүү үзэсгэлэн яармагаар зочилж, худалдан авалт хийдэг өргөн арга хэмжээ болох аж.
Ц.Болор