AFP-ийн мэдээлснээр Бао бао хэмээх энэхүү хулсны баавгайг 1980 оны арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын дарга Хуа Гуофэнь Баруун Германд айлчлахдаа канцлер Гельмут Шмидтэд бэлэглэсэн байна. Берлиний амьтны хүрээлэнд амьдарч байсан Тжэнь тжэнь хулсны баавгай 1984 онд үхжээ. Харин Лондоны амьтны хүрээлэнд Минь минь нэртэй эм панда 1991 оноос хойш амьдарч байгаа юм.1994 онд Хятадын Ерөнхий сайд Ли Пэн Германд айлчлахдаа тус улсын амьтны хүрээлэнд хулсны баавгай бэлэглэхээ амласан байна. Жилийн дараа эм баавгай Ян ян Берлиний амьтны хүрээлэнд Бао баотай амьдрах болжээ. Гэвч Ян ян 2007 онд 22 настайдаа үхжээ.
Берлиний амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Хейнер Клоёс “Бид Бао баог хэзээ ч мартахгүй. Тэр эрүүл саруул олон жил насалсан. Тайван дөлгөөн амьтан тул амьтны хүрээлэнгийн үйлчлүүлэгч нар түүнд дуртай байсан” гэж AFP-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Одоогийн байдлаар Хятадад хулсны 1600 баавгай амьдарч байгаа бөгөөд дэлхийн бусад улсад 300 орчим бий аж.