НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, авто замын осол гаргасан, түгжрэл үүсгэсэн, нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй газар тавьсан автомашинуудыг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачих саналыг 100 хувь дэмжлээ.

НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, авто замын осол гаргасан, түгжрэл үүсгэсэн, нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй газар тавьсан автомашинуудыг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачих саналыг 100 хувь дэмжлээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэг бүр нь 88 сая төгрөгийн үнэтэй 12 ачигч машиныг Японоос худалдаж авахаар болжээ. Одоогоор нийслэлд хоёрхон автомашин ачигч машин байдаг аж.
Дашрамд сануулахад, өмнө нь нэгдүгээр эгнээнд тавьсан машины улсын дугаарыг хураадаг байсан бол одоо шууд ачиж, гарсан зардлыг жолооч нараар төлүүлдэг болох юм байна.
Б.Золбоо