
Казахстаны Астана хотод Монголын хоёр уугуул иргэн нэгэн нутгийн бизнесмэний аминд хүрсэн хэргээр баривчлагджээ. Казахстаны Дотоод хэргийн яамны төлөөлөгч Нурдилда Оразын хэлснээр гэмт этгээдүүд хохирогчийн Мерседес маркын машиныг хүчээр авахыг оролдсон байна. Тэд хохирогчийг гэртээ дуудаж оруулаад боож амийг нь хөнөөн цогцсыг нь шатаасан аж. Цагдаа нар хохирогчийг цогцсыг Аршалинск дүүргээс 10 км-ийн зайтай газраас олжээ.
Баривлагдсан хэрэгтнүүд 23 орчим настай, Монголын уугуул иргэн гэдгийг төлөөлөгч Нурдилда Ораз онцолсон байна.
Б.Баяр