Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн Ш.Алтанхуягийн хэргийг Тээврийн прокурорын газарт шилжүүлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн Ш.Алтанхуягийн хэргийг Тээврийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүний хэргийг тээврийн прокурорын газар нягталж үзээд шүүхэд шилжүүлэх юм байна. Ш.Алтанхуяг нь осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Ш.Алтанхуяг нь “Хишигтэн нүүдэлчин” гэх “Мон дулаан трейд” компанийн охин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж.
Хэрвээ түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуультай юм байна.
Б.Чимэг