

АБИХ-ны 2012 оны уулзалт буюу 142 дахь уулзалт ирэх 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Канадын Монтреал хотноо болно. Уулзалтын хүрээнд богино хугацааны сургалтууд, тур аялал, хүлээн авалтууд болно.
Японы Барилгын инженерүүдийн холбооны 2012 оны уулзалт
ЯБИХ-ны 2012 оны уулзалт ирэх сарын 5-7 өдрүүдэд Японы Ногаяа хотод болно. Уулзалтын хүрээнд олон улсын семинар, Барилга байгууламжтай танилцах аялал, хүлээн авалт болно.
Азийн Барилгын Инженерүүдийн Холбоодын Зохицуулах Зөвлөлийн 23-р хурал
АБИХЗЗ-н 23-р хурал ирэх сарын 17-19 өдрүүдэд Филиппин улсын Манила хотод болно. Хурлын үеэр холбоодын хурал, семинар, хүлээн авалт болно.
Солонгосын Барилгын инженерүүдийн холбооны 2012 оны уулзалт
СБИХ-ны 2012 оны уулзалт ирэх 10 дугаар сарын 24-26 өдрүүдэд Өмнөд Солонгосын Гвангжу хотын Чоннамын их сургуулийн хурлын танхимд болно. Уулзалтын үеэр Олон улсын арга хэмжээ, үзэсгэлэн, хүлээн авалт болно.
Д.Ундрах 24tsag.mn