Тайванийн баруун өмнөд нутгаар өнөө маргаашийн өдрүүдэд далайн хар салхи өнгөрөх ба шуурганы хурд дээд тал нь 144 км/цагт хүрнэ гэж Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Хар салхинд Тайванийн баруун нутгийн Тайтун эргээс холгүй хамгийн хүчтэй тохиолдоно. Арлын аврах багийнхан төвийн нутгийн баруун хэсгийн оршин суугчдад анхааруулга өгчээ.
Хонконгийн Одон орон судлалын хүрээлэнгээс мэдэгдэхдээ “Ойрын 24 цагийн хугацаанд хар шуурганы эрч багасаж, баруун, баруун хойш чиглэнэ” гэжээ. Тайванийн 50 мянган цэрэг бэлэн байдалд ажиллаж байна.
Аралд энэ сарын эхээр болсон “Саола”далайн хар шуурганы улмаас зургаан хүн амиа алдсан юм. Одоогийн байдлаар орон нутгийн 103, олон улсын 13 нислэгийг түр хугацаанд цуцалжээ.
Цаг уурчдын мэдээлснээр маргааш Тайванийн Тайтун эргээс 250 км-ын зайд, 180 км радиустай, 144 км/цагийн хурдтай хар салхи дайрч өнгөрнө. Хар шуурга нэг цагт зургаан км-ээр баруун өмнөд зүгт чиглэнэ.

Э.Индра