
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд маргааш үндэсний хөгжмийн их найрал, рок попын дуучидтай хамтарч “Рок попын оддын их хуралдай” тоглолтыг хийнэ. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, ЖАлтанцэцэг, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, төгөлдөр хуурч Б.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцацаг нар оролцон ая дуугаа өргөх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn