“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй талаар мэдээлсэн. Уг тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын алба хаагчид шалгаж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй талаар мэдээлсэн. Уг тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын алба хаагчид шалгаж байна. Мөн хэргийн газарт зэвсэгт хүчний 084 дүгээр бүлэг ажиллаж байгаа аж. Өнөөдөр өглөө нисэх онгоцны хамгаалалтын албаныхан сэжиг бүхий ууттай зүйлийг илрүүлснээр тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм. Тиймээс өглөөний нислэгүүдийг хойшлуулж, онгоцондоо суун байраа эзлээд байсан зорчигчдыг буулгасан. Түүнчлэн ирсэн нислэгүүдийг буудал руу орох хоолойнд залгахгүй хүлээлтийн байдалтай байгаа билээ.
Б.Чимэг