Өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас нисэх онгоцны хамгаалалтынхан сэжигт бүхий ууттай зүйл илэрсэн.

Өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас нисэх онгоцны хамгаалалтынхан сэжигт бүхий ууттай зүйл илэрсэн. Тиймээс уг зүйлийг тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн цагдаагийн алба хаагчид болон онцгой байдлын алба хаагчид шалгаж, хэргийн газарт зэвсэгт хүчний 084 дүгээр бүлэг ажиллаж байгаа юм. Харин энэ нь тэсрэх бөмбөг бус Зам тээврийн шинэ сайддаа зориулсан бэлтгэл сургуулилт байжээ. Өнөөдөр Зам тээврийн сайд А.Гансүх ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцахаар болоод байсан. Харин түүнд зориулж ИНЕГ-ынхан үзүүлэх сургуулилт бэлдсэн нь энэ байсан аж. Тиймээс бүх нислэг 10.00 цагаас хэвийн явагдах юм байна.
Б.Чимэг