
Азербайжан улсын нийслэл Баку хотноо үргэлжилж байгаа 2012 оны чөлөөт
бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий охидын тэмцээн эхэлж өчигдөр 38, 43, 49, 56,
65 кг-ын жингийн барилдаан боллоо.

Азербайжан улсын нийслэл Баку хотноо үргэлжилж байгаа 2012 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий охидын тэмцээн эхэлж өчигдөр 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн барилдаан боллоо. Дэлхийн аваргын дэвжээнд манай гурван бөх медалийн төлөө барилдсанаас 65 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл хүрэл медаль хүртсэн юм.
Харин өнөөдөр 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан болж ДАШТ дуусна.
40 кг-ын жинд Г.Мөнхцэцэг, 46 кг-ийн жинд Г.Отгонжаргал, 52 кг-ын жинд Э.Оюун-Эрдэнэ, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 70 кг-ын жинд П.Номин-Эрдэнэ нар
барилдана.
Ц.Болор