

“Guardian” сэтгүүлд Монголын уул уурхайн талаар баялгийн хараал хүрэхээс зайлсхийхийг сануулсан материал нийтлэгджээ. Үүнийг сийрүүлэн хүргэж байна.
Монголын их говийн дор нуугдан буй газрын баялгийг гаргаж эхлэх цаг тун ойрхон ирээд байна. Үүнийг Рио Тинто компани эхлүүлэхээр зэхээд буй. Гэтэл үүний зэрэгцээ санахад илүүдэхгүй зүйлсүүд бий болсоор байна. Үүнийг нэг нь баялгийн хараал буюу уул уурхайн зохисгүй ашиглалтын асуудал юм. Уул уурхайгүйгээр дөнгөн данган өнгөрүүлэх өдрүүд эсвэл асар их баялагаа зөв захиран зарцуулах ухаантай байх нь хилийн зааг дээрхи энэхүү уурхайг ашиглан хөгжүүлэх эсэх нь монголын ирээдүй хэр гэрэл гэрээтэй байх нь зурайна. Энэ хувь тавиланг зөв чиглүүлж чадахгүйд хүрвэл эхлээд хойд туйл шиг дараагаар нь Бирм шиг эцэстээ африкийн Мозамбик шиг л болох ирээдүй хүлээж буй.
Гэвч өнөөдөр уул уурхайн хувьд бол гарцаагүй Монголын эрин болоод байна. Түүхийн хуудаснаа 13-р зуунд Чингис хаанаараа л тодорч үлдсэн монголчуудын хувьд дахин тодрох боломж бол уул уурхай. 2012 оноос дахин дэлхийн сонорыг мялааж анхаарал татах зүйл бол жилийн дотор улсынхаа эдийн засгийг даруй 16.7 хувиар нэмэгдүүлсэн ашигт малтмал билээ. Өнгөрсөн онд Хятад руу их хэмжээний түүхий нүүрс гаргаснаар энэхүү эдийн засгийн өсөлтийг бий болгосон байна.
Зах хязгааргүй өргөн уудам тал нутгийн дор буй асар том уурхай бол монголчуудыг нэг удаад бус хэдэн үеэр нь тэжээн тэтгэх баялаг юм. Учир нь энэ их баялгийн эзэд бол гурван сая хүрэхгүй хүн ам юм.
Рио Тинто болон Лондонгийн зах зээлд ч хүчирхэг уул уурхайн компанид тооцогддог. Одоогийн байдлаар Рио Тинто дэлхийд томоороо гурав дугаарт ордог зэсийн том уурхайг эхлүүлэхээр зэхэж байгаа нь монголын оюутолгойн орд билээ.
Мөн говийн бүсийн бас нэг баялаг бол нүүрс. Алт байгалийн ховор металууд, лити зэргийг нэрлэж болно. Энэ бүхэн өнөөдрийн байдлаар Хятадруу зүгээр л урсан гарч байгаа.
Энэ бол зүгээр нэг сугалаанд хожсон их мөнгө биш учраас үүнд онцгой анхаарал тавин ажиллаж жинхэнэ хөгжлийг авчраасай хэмээн олон улс хүсч байгаа. Хэрэв тэгж эс чадваас баялгийн хараал буюу голланд өвчнөөр өвчилж өөртөө ч юмгүй хар шороо атган хоцрох хар ирээдүй байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.
Улсын хөгжил сайн биш, иргэн хүнрүү чиглэсэн хөгжил байхгүйгээр харанхуй зүтгэвэл ирээдүйн нь тодорхой болон харагдаж байгаа жишээ бэлхнээ байна. Эдгээрээс дурдвал газрын тосоо зөв ашиглаж чадаагүй Нигер, алмаазын ордоо гөвчихөөд хоосон хоцорсон Алжир зэргийг нэрлэж болно. Тэдгээр улсууд бүгд өнөөдөр хөгжил буурай орнуудын тоонд буй. Төр засаг нь авлига хээл хахуульд идэгдсэн, иргэн хүн рүү чиглэсэн хөгжилгүй улсын тоо нэмэгдэхгүй байхыг хүсч байна.
Монгол бол ардчилсан тогтолцоотой улс. Саяхан өмнөх ерөнхийлөгч нь авлигын хэргээр ял эдлэхээр шийтгүүлсэн. Том эдийн засагтай тоглогч улс болохын тулд “Mine-golia” нэрээ зөв чиглүүлэн авч явж голланд өвчин буюу баялгийн хараалаас зайлсхийж, шинэ хөгжлийн хандлагаар хөгжихийг монголчуудад дахин сануулмаар байна.
Э.Мөнхнасан