

Энэ үеэр эртний монголын олон үндэстэн ястны хувцас эдлэл, үс засалт, орчин цагийн монгол хуримын хувцасны загварын үзүүлбэр үзүүлэх юм.
“Монгол костюмс” төвөөс өдөрлөгт оролцогч залуу хосуудад хуримын хувцасны хямдралтай үйлчлүүлэх картыг гардуулах аж.
Өдөрлөгт судлаач, эрдэмтэн Г.Баяндалай, Л.Дашням, Ч.Зэгиймаа, У.Эрдэнэбат, Б.Солир, Т.Намжил нар оролцож, монгол хурим, ёс заншил уламжлалын талаар сонирхсон асуултуудад хариулт өгнө. Түүнчлэн, Дуучин Анхбаяр, Халиунаа нар “ Сүүн цагаан сэтгэл” дуугаар ая барьж сүүн цацал өргөх юм.
Ц.Болор